×
Орос улсад, 28 Зургаадугаар сарын 2012
Оросын төсвийг эрчим хүчний түүхий эдийн үнэ эрс хэлбэлзэхээс даатгах хэрэгтэй гэж ерөнхийлөгч Владимир Путин төсвийн жил дутмын илгээлтийг толилуулан мэдэгдэв. Нефть хийн дутагдалыг багасгах зорилгоор эдийн засгийн өсөлтийг урамшуулвал зохино гэж төрийн тэргүүн онцлов. Түүний дотор түүхий эдийн бус салбарын татварын ачаалалын хувь хэмжээг тогтоож болно.
Ази-Номхон далайн бүсийн орнуудын Олон улсын III хөгжмийн их наадам /6-р сарын 28 –аас -7-р сарын 4-ний өдрүүдэд / болох гэж буйтай холбогдон Сибирийн томоохон төв болох Красноярск хотын Энх тайвны өргөн чөлөө ажилжээ. Өргөн чөлөө нь дэлхийн 19 орны жүжигчид оролцох их наадмын гол арга хэмжээнүүд явагдах байруудын нэг юм.
Оросын Киров хотоос төмөр замаар Монгол улсад тусгайлан тоноглосон вагонд шилмэл 30 минжийг явуулахаар бэлэн боллоо. Минжүүд монголын нийслэлийн Туул голыг урьдын байдалд нь оруулах ёстой юм. Туул гол бол монголын нийслэлийг усаар хангаж байдаг цорын ганц гол төдийгүй, одоогийн байдлаар сүрхий бохирдоод байгаа юм. Тус голыг алт олборлогчдын татсан шуудууны ус бохирдуулсаар иржээ.
Хятад улс оросын С-400 «Триумф» зенит-пуужингийн системийг бусдаас түрүүн худалдан авч болзошгүй. Гадаадад нийлүүлэх мөн зэвсгийн хувилбарыг 2017 он гэхэд зохион бүтээх тухай Москва орчмын «Машины аж үйлдвэрийн технологи-2012» үзэсгэлэнгийн хүрээнд мэдээллийн эх сурвалжаас энэ тухай уламжлан мэдээлэв. Ойрын таван жилд ийм шинэ үеийн цогцолбороор дан оросын армийг зэвсэглэх юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012
4
17
18
24
25