×
Орос улсад, 16 Зургаадугаар сарын 2012
6-р сарын 15-нд Хятад улсад Оросын жуулчны жил нээсний гол арга хэмжээ болон оросын болон хятадын сэтгүүлчдийн “Бээжин-Москва” авто аялалын эхний шат Эрхүү хотод өндөрлөв. Эрхүү хотын гудамж, талбайд авто цувааг хотын иргэд бүлээн дулаан хүлээж авлаа.
6-р сарын 11-нд Владивостокд “Приморийн ирвэс. 100-н шилдэг зураг” явуулын үзэсгэлэн нээгдэв. Приморийн баруун-өмнөд хэсэгт байдаг дэлхийн цорын ганц зэрлэг муур амьдардаг ”Ирвэсийн эх нутаг” үндэсний хүрээлэнг байгуулагдсантай холбогдуулан төслийг гаргасан юм. Улаан номонд орсон алс-дорнодын ирвэс нь энэ амьтны хамгийн хойд зүгийн төрөл нь.
6-р сарын 17-нд Орос улсад эмнэлгийн ажилтануудын өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Уламжлал ёсоор шилдэг тэргүүний эмч нарт “Ерөөл” шагналыг гардуулдаг юм. Энэ жилийн шагналтануудын нэрсийн жагсаалтанд дөч гаруй хүн байна. Тэдгээрийн дунд хэдэн мянган хүний амь насыг аварсан хосгүй мэс засалч байна. Тэр алдарт Бурденкогийн нэрэмжит мэдрэлийн мэс заслийн эрдэм-шинжилгээний хүрээлэнд ажиллаж, тархины хавдрыг авахад мэргэшсэн.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012
4
17
18
24
25