×
Орос улсад, 6 Зургаадугаар сарын 2012
Хэдхэн хоногийн өмнө академик Бурденкогийн нэрэмжит  мэдрэлийн мэс заслын эрдэм-шинжилгээний хүрээлэн  80 жилийнхээ ойг тэмдэглэв.  Энэ клиникт  өнгөрсөн зууны 30-аад онд  дэлхийд хаан ч хийдэггүй мэс заслуудыг  хийж байжээ.  Өнөөдөр ч клиникийн хамт олон  хамгийн сүүлийн үеийн анагаах ухааны ололтуудыг ашиглан,   цаг үетэйгээ хамт алхаж явна.
ОХУ-ын Холбооны зөвлөл, Улсын дум цуглаан жагсаал ба бусад олон нийтийн арга хэмжээнд оролцож ёс журмыг зөрчсэн этгээдүүдийг хатуу шийтгэх хуулийг сайшаав. Одоо хувь хүнд ногдуулах торгуулийн туйлын хэмжээ 300 мянган рубль болжээ. Түүнчлэн  албан тушаалтанд 600 мянган, хуулийн этгээдэд 1 сая рублийн торгууль ногдуулна. Оросын ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурсны дараа баримт бичиг хүчин төгөлдөр болно.
Орос улс АНДЭЗХАБ-ын /Ази-Номхон далайн эдийн засгийн  хамтын ажиллагааны байгуулага/ түншүүдээ оросын компаниудын хувьчлалд оролцохыг  сайшааж байна. Энэ тухай АНДЭЗХАБ-ын худалдааны сайд нарын уулзалт дээр мэдэгдэв. Уулзалт 6-р сарын эхэнд Казаньд болж өнгөрсөн бөгөөд 9-р сард Владивосток хотноо зохион явагдах АНДЭЗХАБ-ын  ДХУ-д бэлтгэх  чухал гол арга хэмжээнүүдийн нэг боллоо.
Өнөөдөр 6-р сарын 6-нд Орос улсад Пушкиний өдрийг тэмдэглэж байна. Энэ нь манай орны үндэсний аугаа их яруу найрагч Александр Пушкиний төрсөн өдрийг тохиолдуулан тогтоосон төрийн баяр юм. Оросын суут яруу найрагчийг дэлхийн олон арван улсад Оростой хамт хүндлэн дурсаж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012
4
17
18
24
25