×
Орос улсад, 15 Тавдугаар сарын 2012
Өнөөдөр Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев ерөнхийлөгч    Владимир Путинд шинэ засгийн газрын бүрэлтэхүүн болон бүтцийн талаар саналаа өргөн барьлаа. Шинэ засгийн газрын сайд нарыг хараахан нэрлээгүй байгаа бөгөөд Владимир Путин  маргааш шинэ засгийн газарт нэр дэвшигчидтэй зөвлөлдөх  уулзалтаа эхлүүлэх юм.
Оросын Астрахань хотын эрдэмтэд шинэ бүтээлээ - агаарт шууд дүрс зохиох «ДисплАир» дэлгэцгүй дисплейг өргөн олонд үзүүлж танилцуулав. «ДисплАир» ямар ч контентыг агаарт  тусган дүрслэж мэднэ. Дүрс зураг экологийн талаар цэвэр аюулгүй байна. Агаарт дүрс зураг гаргах үзэл санаа аль хэдийнэ үүсч хилийн чанадад дэлгэрсэн билээ. Гэвч гадаадын үйлдвэрлэгчийн технологи зохисгүй хэдэн талтай.
НҮБ-ын шийдвэрээр 5-р сарын 15-ний өдөр олон улсын гэр бүлийн өдрийг тэмдэглэх болсон юм. Гэр бүлийн аз жаргал гэдэг бол үр хүүхдээс эхэлдэг гэдэгт  Нижегород мужийн Крутой Майдан жижиг тосгонд амьдардаг  Елена болон Павел Котовынхан итгэлтэй байна.   Залуу гэр бүлийн есөн хүүхэдийн тав нь өргөмөл хүүхдүүд аж.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012
1
3
10
13
14
17
22
27
28