×
Орос улсад, 18 Дөрөвдүгээр сарын 2012
Орос улсад Олон нийтийн телевиз байгуулагдах болно. Холбогдох зарлигт  Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев гарын үсэг зурав. Орос улсад Олон нийтийн телевиз  үнэ төлбөргүй, нийтэд хүртээлтэй, хараа  хяналтгүй байх юм. Нэг хүн төлөөлөх ерөнхий захирал болон ерөнхий  редакторыг төрийн тэргүүн томилох болно.  Энэхүү практик дэлхийн олон оронд хэрэгжиж буй юм.
Уралд “Солирын бороо” орж байна.  Ийм нэртэй үзэсгэлэн уралын Екатеринбург хотноо нээгдэв. Жил бүр манай гаригт таван мянга орчим солир унадаг. Солир нь  “метеорит” гэх  тэнгэрийн хамгийн том чулуу гэж орчуулагддаг бөгөөд Намибийн унасан  Гоба солирын жин 66 тонн орчим юм.
Сири улсад болж байгаа үйл явдлуудын талаархи Москвагийн байр суурь хүч хэрэглэх ба тус улсын хэрэгт хөндлөнгөөс оролцох ажиллагааг зогсооход оршино гэж Холбооны зөвлөлийн олон улсын хэрэг эрхлэсэн хорооны тэргүүн Михаил Маргелов Орос улсад аялаж буй сирийн сөрөг улс төрчидтэй уулзах үеэрээ мэдэгдэв.
Оросын мэргэжилтнүүд кыргызын хилийн цэргийг бэлтгэнэ. 16 сая гаруй долларын өртөг бүхий  цэргийн шинэ тоног төхөөрөмжийг нэг жилийн дотор Кыргыз улсад явуулна. Одоо оросын офицеруудийн тусгай шуурхай бүлэг дундад азийн хилчдийг улс орныхоо хил оновчтой хамгаалахад сургана. Одоо Тажикистан, Хятад улсуудтай залгаа хил хамгаалах нь Кыргыз улсад тулгарсан түвэгтэй асуудал боллоо.
Сэргээштэй тэмцэх дэлхийн агентлаг  никотиныг  хориглох гэж байна. Тэр тамирчны үр дүнд нөлөөлж мэднэ гэж эрдэмтэд үзсэн юм. Янжуурыг хориотой бэлдмэлийн цэст оруулах эсэх асуудлыг Сочийн Олимпийн наадам гэхэд шийдвэрлэнэ.  Канадын эмэгтэйчүүдийн хоккейн шигшээ баг шуугиан дэгдээсний дараа  никотиныг хориотой бэлдмэлийн цэст багтаах асуудал тавигдав.
Өнгөрсөн оны 11-р сард Петербургад «Соёлын яриа хэлэлцээ» олон улсын 6-р форум дээр  жуулчин, угсаатны зүйч, найруулагч Леонид Круглов  нэрд гарсан «Седов» дарвуулт онгоцоор  Х1Х зууны эхээр Иван Крузенштерны дэлхийг тойрсон  оросын анхны аялалын замаар явж дэлхийг ахин тойрох суржин төслийг зарлан мэдээлжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012
5
9
11
15
16
19
27
29
30