×
Орос улсад, 17 Дөрөвдүгээр сарын 2012
Халимагийн Андрей Кузнецов Азийн шилдэг эрэгтэй болж шалгарав. Тэр Москвад «Азийн шилдэг эрэгтэй» олон улсын тэмцээнд  түрүүлжээ. Халимаг, Буриад, Хакаси, Тыва, Якут зэрэг оросын бүс нутгийн болон хөрш зэргэлдээ Монгол улсын эрэгтэйчүүд тэмцээнд оролцов. Андрей Кузнецов бол мэргэжлийн жүжигчин, гайхамшигт бүжигчин юм.
Дорнод-сибирийн Красноярск хотын Киренскийн физикийн хүрээлэнгийн эрдэмтэд шингэн кристаллыг  удирдах шинэ аргыг боловсруулжээ. Энэ нь бидэнтэй  өдөр тутамд таарч байдаг компьютерын  болон  телевизийн монитор, цахим номнууд болон   орчин үед ашиглагддаг  шингэн бүтцийн кристаллаас   зарчмын хувьд ялгаатай аж. Сибрийн эрдэмтэд шингэн кристаллыг дэлгэцнээ, тэжээлээс салсан үед   хадгалж сурсан юм.
Дэлхийн үр тарианы зах дээр бараг жил шахам оролцоогүй Орос улс өөрийн байр суурийг сэргээсэн төдийгүй харин бүр түүхэн шинэ дээд хэмжээг тогтоов.  4-р сарын 1-нд 18,5 сая тонн улаан буудайг экспортонд гаргав.  Дараа жилийн төлөв мэдээж хэрэг илүү эерэг байх болно.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн үзэж байгаагаар, биеийн тамир  спортод амжилт тогтоож, медаль авахаас сая сая хөгжөөн дэмжигчдийн шудрага тэмцэл илүүтэй чухал юм. Орос улсын нийслэлд  анх удаагаа зохиогдож байгаа Үндэсний олимпийн хороодын холбооны ерөнхий ассамблейд зориулан   төрийн тэргүүн Кремльд  хүлээн авалт хийв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012
5
9
11
15
16
19
27
29
30