×
Орос улсад, 10 Дөрөвдүгээр сарын 2012
Сирийн эрх баригчид Кофи Аннаны тус улсын хямралыг зохицуулах  төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажилдаа ороод байна. Гэхдээ мөргөлдөөнд оролцож байгаа бүх талуудын зөвшилцсөний  үндсэн дээр л   хүчирхийллийг зогсоох боломжтой гэж өнөөдөр Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  Сирийн ГХЯ-ны тэргүүн Валид Муаллемтэй хийсэн яриа хэлэлцээг дүгнэн мэдэгдэл хийв.

Яг хоёр жилийн өмнө буюу  2010 оны 4-р сарын 10-ны энэ өдөр Польшийн ерөнхийлөгчийн онгоц осолдсон юм. ТУ-154 онгоц Орос улсын Төвийн нутгийн баруун хэсэгт орших Смоленск хотын орчимд сүйрсэн юм.

Япон, солонгосын эрдэмтэд якутын арслан зааныг хувилан олшруулах гайхалтай зорилтыг хамтран биелүүлж болзошгүй. Орос улс мөн ажилд бас оролцоно. Энэ оны 3-р сард Якутскын Зүүн-хойд их сургуулийн эрдэмтэд арслан зааны яс илрүүлэн судлаад хувилан олшруулах зорилгоор өмнөд солонгосын Sooam BRF биотехнологийн сантай  хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулав. Профессор Хван Ву Сук солонгосын талаас төслийг удирдах юм.
Хүн бүр бага балчир насныхаа үйл явдлыг санаж байдаг. Хүүхэд байхдаа харсан хүүхэлдэйн кино бас нэг тийм дурсгал болсон юм. Одоо оросын хүүхэлдэйн кино зохиогчид  хүүхэд байхдаа дуртайяа харсан киног ахин харах боломж олгов. Саяхан оросын хүүхэлдэйн киноны 100 жилийн ойг тэмдэглэлээ. Ийм кино сонирхогчдод зориулсан өргөн хөтөлбөрийг ойн хүрээнд бэлтгэжээ.
Эрт дээр үед Буриадын нутаг дэвсэгрт Хүннү гүрний хаант улсыг үндэслэн байгуулсан аж. ЮНЕСКО-гийн хосгүй хэмээн нэрлэсэн төслийг одоо энд хэрэгжүүлж байна.  Хүннү гүрний  хотыг Буриадын нийслэлд сэргээн босгож байна. Улаан Үдийн төвд зохих барилга байгууламж бүхий цайзад 17 га бүхий талбай олгов.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012
5
9
11
15
16
19
27
29
30