×
Орос улсад, 3 Дөрөвдүгээр сарын 2012
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  албан ёсны бүртгэлгүй улс төрийн намуудын удирдагчидтай хийсэн уулзалт дээр улс төрийн нэгдлүүдийг   шинээр   бүртгэх  журмын тухай хуулинд гарын үсэг зурлаа.  Энэ бол ерөнхийлөгчийн  улс-төрийн системийг ардчилахад чиглэгдсэн багц  хуулийн төслүүдийн  нэг юм.
Москвагийн шилдэг тэргүүний гал сөнөөгчид тэнгэр баганадсан байшинд гарсан гал түймэрийг унтраалаа.  4-р сарын 2- нд  “Москва-Сити” ажил хэргийн төвийн  “Восток” тэнгэр баганадах байшингийн барилга дээр гал гарсан юм. Гал салхинд улам ширүүсч байлаа. Баригдаж дуусаагүй барилгыг  гал унтраах системээр тоноглож амжаагүйгээс галынхан 67 давхар барилгын түймрийг гар гал унтраагчаар сөнөөв.
Аугаа хөгжмийн зохиолчийн   гэгээн дурсгалд   Саяхан Москвагийн түүхэн төвийн Брюсовын  гудамжинд оросын гайхамшигтай  морин хийлч болон  хөгжмийн  хосгүй удирдаач Мстислав Ростроповичийн дурсгалд  хөшөө нээсэн юм. Энэ үйл явдал түүний мэндэлсэний 85 жилийн ойд зориулагдсан билээ.  Мстислав Ростропович - 20 зууны суут  хөгжимчдийн нэг юм.
Орос, Пакистан, Хятад улсууд Афганистанаас гадагшаа гаргах мансууруулах бодистой тэмцэх гурвалжин байгуулах асуудлыг авч үзэж хэлэлцэж байна гэж Бээжинд мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих ОХУ-ын Холбооны албаны тэргүүн Виктор Иванов  мэдэгджээ. Одоогоос таван сарын өмнө Орос улс афганистаны мансууруулах бодистой тэмцэх цэрэгжүүлсэн анги салбарыг Төв Азийн таван улсад байгуулах тухай АНУ-ын санаачилгыг няцаасан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012
5
9
11
15
16
19
27
29
30