×
Орос улсад, 22 Гуравдугаар сарын 2012
Орос улсад  гардаг дэлхий дахины гадаад бодлогын анхны сэтгүүл  их ойгоо тэмдэглэж байна.  “Международная жизнь” сэтгүүлийн анхны дугаар гарснаас хойш   3-р сард  90 нас хүрлээ.
Олон нийттэй харилцах сүлжээ бол Интернет дэх  хамгийн ноцтой гай хэмээн оросын компаниуд үзэж байна. HeadHunter порталоос явуулсан санал асуулгын үр дүн үүнийг тусган харуулав. Оросын оршин суугчид ажлын цагийнхаа бараг 50 минутыг олон нийттэй харилцах сүлжээнд зориулж байна.
Пушкины өндөрлөгүүд бол Оросын эртний музей-дархан цаазтай газрын нэг юм. Оросын оршин суугч бүр түүнийг андахгүй. Энэ үзэсгэлэнт газар Оросын аугаа их яруу найрагч Александр Пушкины амьдралтай  салшгүй холбоотой юм. Энэ өдрүүдэд музей 90 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ он жилүүдэд музейн-дархан цаазтай газар Пушкины амьдралтай холбоотой соёлын томоохон төв болж хувирлаа.
«Ус ба хүнсний аюулгүй байдал» гэж НҮБ-ын АЗ-өөс энэ оны Дэлхийн усны нөөцийн өдрийн сэдвийг тодорхойлжээ. Мөн өдрийг уламжлал ёсоор 3-р сарын 22-нд тэмдэглэдэг. Энэ асуудал бүгдэд хамаатай. Учир нь усны нөөцийг хэвээр хадгалах нь ХХ1 зуунд хүн төрөлхөтний сайн сайхан байдлыг хангах гол нөхцлийн нэг юм.
Монгол улсаас  ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн өчигдөр   “Оросын дуу хоолой”радиод зочлов. Тэрээр тус радиогийн Ази, Ойрхи болон  Алс-Дорнодын   нэвтрүүлгийн ерөнхий редактор Сергей Феоктистовтой уулзаж, тус  албаны үйл ажиллагаатай танилцав. Нэгдсэн редакцийн бүрэлдэхүүнд 66 жилийн түүхтэй  монгол хэлний нэвтрүүлэгийн алба  байдаг юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012
6
12
15
20
25