×
Орос улсад, 27 Хоёрдугаар сарын 2012
Өнөөдөр бид Оросын өмнөдийн Сочи хотоор аялал хийнэ.  «Замбагын цэцгийн орон» гэгдсэн энэ хот Хар тэнгисийн эрэг хавийн 150 км урт  нарийн зурваст оршиж байна. Жуулчид долгион тэнгис, рашааныг сонирхон зун, намар Сочид очдог. Өвөл болохоор хотын ойр хавийн Красная Поляна тосгон адал явдлын амралт сонирхогчдын анхаарлыг татаж байна.
Ерөнхий сайд, ерөнхийлөгчид нэр дэвшигч Владимир Путин ОУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийг баталлаа. Москвагийн байр суурийг тооцон үзэх шаардлагатай гэдгийг барууны түншүүддээ тэрээр анхаарууллаа. 3-р сарын 4-нд товлоод байгаа ОУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө түүний  “Орос орон ба өөрчлөгдөж буй дэлхий ертөнц” өгүүлэл нь нийтлэгдлээ.
Владимир Путины амь насанд халдах гэж байсан алан хядагчдын ажиллагааг Орос, Украины тусгай албаныхан таслан зогсоолоо. Энэ тухай өнөөдөр оросын телевизийн 1-р суваг мэдээллээ. Олон улсын хэмжээнд эрж хайж байсан дээрэмчдийг украины Одесса хотод баривчилсан байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
12
14
25
26