×
Орос улсад, 23 Хоёрдугаар сарын 2012
Өнөөдөр Орост нийт үндэсний баяр - Эх орноо хамгаалагчийн өдрийг тэмдэглэж байгаа өдөр сонгуулийн өмнөх цуглаан томоохон хотуудад хийжээ. Хамгийн олон хүн оролцсон цуглаан Москвад боллоо. Владимир Путины талынхан олимпийн «Лужники» цогцолборт цугларсан хийгээд нийслэлийн төвд Либерал-ардчилсан намын удирдагч Владимир Жириновский, коммунистуудын тэргүүн Геннадий Зюганов нарыг дэмжигчид цуглаан хийлээ. Оросын ерөнхийлөгчийн сонгууль эхэлтэл арваад хоног үлдээд байна.
Орос улс Байгал нуур, Петергоф, Москва дахь Василий Блаженныйн дуган, Камчаткийн халуун булгийн  хөндий, Москвагийн Кремль, Санкт-Петербург дэх Эрмитаж, Исаакийн дуган зэргийг дэлхийн гайхамшгийн цэст нэмж  багтаахыг санал болгов. Зочид буудалд  байр урьдчилан захиалах Hotels. Com. онлайн порталоос явуулсан санал асуулгын үр дүн ийм байна.
2-р сарын 23-нд Орос улсад хамгийн сайхан баярын нэг болох Эх орноо хамгаалагчийн өдрийг тэмдэглэж байна. Өнөөдөр ерөнхийлөгч Дмитрий Медведев  Нэр нь тодроогүй цэргийн булшинд хэлхээ цэцэг өргөх ёслолд оролцож, цэргийн гавьяаны цол хүртээх жуух бичиг Ломоносов, Ковров, Таганрог, Камчаткийн Петропавловск хотын төлөөлөгчдэд  гардуулав.
2-р сарын 23-нд Орос улсад Эх орныхоо өмнө гавъяа байгуулсан эх орончидын өдрийг тэмдэглэж байна. Бүр 90 жилийн турш тэмдэглэж буй баярын өдрийн нэрийг удаа дараа өөрчлөсэн боловч эх орныхоо дайчдын гавъяаг ёслон хүндэтгэх уг чанар нь өөрчлөгдөхгүй хэвээр байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
12
14
25
26