×
Орос улсад, 10 Хоёрдугаар сарын 2012
Оросын кино урлагийн нэрт зүтгэлтэн найруулагч Фёдор Бондарчук «Сталинград» түүхэн сэдэвт өргөн цар хүрээтэй кино зохиож байна. Энэ нь IMAX 3D хэлбэрээр гарах оросын анхны кино билээ.  Найруулагч өөрий нь бүтээлийг зөвлөлтийн киноны гарамгай зүтгэлтэн  Сергей Бондарчук аавы нь зохиож Оскар шагнал хүртсэн «Дайн ба энх» кинотэй  гарцаагүй зүйрлүүлэхийг ойлгож байна.
 “Эрүүл биед саруул ухаан оршино“ гэж нэг сайхан мэргэн үг байдаг даа. Орчин үед мөнгө бүхнийг шийддэг болжээ. Тиймээс баяжих хүсэл төрөлгүй яах вэ? Ихэнхи хүмүүс үүнд тэмүүлэвч, тэр бүр болдоггүй байна. Тэдний зарим нь хөрөнгөтэй бөгөөд ихэнхи хүмүүс цалингаасаа цалингийн хооронд амьдарч байна.
Олон улсын оюутны спортын холбооны боловсролын төв 2013 онд Дэлхийн зуны Универсиадыг зохион явуулах Казань хотноо нээгдэж байна. Ойрын үед түүний сууринд ажиллах спортын залуу сэтгүүлчдийн олон улсын сургуульд  элсэлт зарлана. Түүнээс гадна энд зуны Универсиадад сайн дураараа туслах хүмүүсийг бэлтгэнэ.
Оросын үйлдвэрийн эзэд болон хувираа хөдөлмөр эрхлэгчдийн холбооны их хурал огт санаандгүй  Орос улсын  ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хоёр хүний маргааны талбар болон хувирлаа.  Орос улсын засгийн газрын тэргүүн Владимир Путин болон тэрбумтан Михаил Прохоров нар бизнес эрхлэгчидтэй тус улсын хөрөнгө оруулалтын  уур амьсгалыг чанартай өөрчлөх талаар өөрсдийн төлөвлөгөөнөөсөө хуваалцсан юм.
Дэлхийн цэнгэг устай хамгийн том цөөрөм болох Байгал нуурт онцгой эрхт төлөөлөгч шаардагдаж байна.Оросын  ШУА-ийн Сибирийн салбарын нуурын судлалын хүрээлэнгийн захирал Михаил Грачёв Байгал нуурын асуудлаар экологийн онц эрхт төлөөлөгчийн алба Орос улсад тогтоохыг санаачилжээ. Академич  «Оросын дуу хоолой»  радиод өгсөн жич ярилцлагдаа гариг дэлхийн сувд гэмээр нуурыг хамгаалах нь зайлшгүй чухлыг үндэслэв.
Орос  улс Түркменээс Пакистан,Энэтхэг рүү хийн хоолой барих ажилд  оролцоход бэлэн байна   Орос улс Пакистаны оролцоотой бүсийн эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх ажилд нэгдэхэд бэлэн байна гэж пүрэв гаригт ОХУ-ын ГХЯ мэдэгдэв. Уг мэдээллийг  ОХУ,  Пакистан улсын  ГХ ийн сайдууд  Сергей Лавров, Хин Раббани Кхар нарын уулзалтын дараа  тараажээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
12
14
25
26