×
Орос улсад, 8 Хоёрдугаар сарын 2012
Пхеньян Сеулд  адил тэгш  хариу бэлдэж байна. БНАСАУ нь Өмнөд Солонгосын нэгэн адил нисэгчгүй онгоцнуудаар зэвсэглэх бодолтой аж. Солонгосын хойгт нисэгчгүй онгоцны дайн хийхийг АНУ өдөөж  байж  ч болох юм гэж оросын нийгэм улс-төрийн судалгааны  төвийн захирал Владимир Елисеев ийм үзэж байна.
Орос улс дэлхийн «Нээлттэй засгийн газрын» нэг хэсэг болно. Мөн түншлэлийн зорилго удирдлагын үр ашгийг нэмэгдүүлэх, авилгалтай тэмцэх, улсын үйлчлгээний чанарыг сайжруулахад оршино. Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн даалгавраар Орос улс мөн олон улсын түншлэлд нэгдэх ёстой. Шинжээчид энэ санаачилгыг өөр өөрөөр үнэлж байна. Олон улсын туршлагаас харахад одоохондоо «Нээлттэй засгийн газрын» тодорхой ололтын талаар ярихад эртдэнэ.
Оросын таван залуу эрдэмтэн ерөнхийлөгчийн  2011 оны шагнал хүртэв. Тэд 35 нас хүрээгүй боловч ШУ-ны тулгуур салбаруудад инновацийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан тул шагнагджээ. Ерөнхийлөгчийн шагналыг 4 дэх удаагаа хүртээж байгаа хийгээд шагнал гардуулах ёслол уламжлал ёсоор 2-р сарын 8-нд ШУ-ны өдөр Кремльд болдог юм. 200 гаруй эрдэмтэн энэ оны шагнал эзэн болохыг зорьжээ.
Орос улсын ГХЯ –ны тэргүүн Сергей Лавров лхагва гаригт Москвад албан ёсны айлчлал хийж байгаа  Пакистаны  ерөнхийлөгч Хина Раббани Кхартай  уулзалт яриа  хийнэ. Оросын ГХЯ –наас өмнө нь мэдээлж байсны дагуу уулзалтын гол сэдэв хоёр талын  эдийн засгийн салбарт  хамтын ажиллагааг нэмэгдүүлэх   асуудал байх болно.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
12
14
25
26