×
Орос улсад, Хоёрдугаар сар 2012
Хөдөө аж ахуй бол сансар, батлан хамгаалах салбартай хамт стратегийн чухал ач холбогдолтой салбар болсон гэж Оросын засгийн газрын тэргүүн Владимир Путин Уфа хотноо Бүх оросын хөдөө аж ахуйн форумын бүгд хуралдаан дээр мэдэгдэв. Ерөнхий сайдын хэлснээр бол заримдаа хөдөө аж ахуй улс орныхоо хөгжлийн нэг ёсны зүтгүүр болдог.
Оросын Улсын дум  улс төрийн системийн шинэтгэлд зам тавив. Засаг дарга нарын сонгуулийг сэргээх хийгээд улс төрийн намууд олон арван мянган дэмжигчий нь гарын үсэг зуруулалгүй  өөрсдийгөө бүртгүүлнэ. Оросын парламентын гишүүд зохих багц хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгээр батлав. Улс төрийн бүх нам хуулийн төслүүдийг дэмжлээ. Гэвч депутатууд 2 дахь хэлэлцүүлгээр оруулах өөрчлөлтийг бэлтгэж байна.
Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажиллагаа шувтарч байна. Сонгуулийн өмнөх долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгсэл улс орныхоо улс төрийн байдлыг үнэлж, хэтийн төлөвийг таамаглаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид түшиг тулгуур, мөрийн хөтөлбөрөө тодорхойлж,засаг захиргаа, бие биедээ зэмлэл тулган  илэрхийлээд байна гэж «Независимая газета» сонинд бичжээ.
Өнөөдөр бид Оросын өмнөдийн Сочи хотоор аялал хийнэ.  «Замбагын цэцгийн орон» гэгдсэн энэ хот Хар тэнгисийн эрэг хавийн 150 км урт  нарийн зурваст оршиж байна. Жуулчид долгион тэнгис, рашааныг сонирхон зун, намар Сочид очдог. Өвөл болохоор хотын ойр хавийн Красная Поляна тосгон адал явдлын амралт сонирхогчдын анхаарлыг татаж байна.
Ерөнхий сайд, ерөнхийлөгчид нэр дэвшигч Владимир Путин ОУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийг баталлаа. Москвагийн байр суурийг тооцон үзэх шаардлагатай гэдгийг барууны түншүүддээ тэрээр анхаарууллаа. 3-р сарын 4-нд товлоод байгаа ОУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө түүний  “Орос орон ба өөрчлөгдөж буй дэлхий ертөнц” өгүүлэл нь нийтлэгдлээ.
Владимир Путины амь насанд халдах гэж байсан алан хядагчдын ажиллагааг Орос, Украины тусгай албаныхан таслан зогсоолоо. Энэ тухай өнөөдөр оросын телевизийн 1-р суваг мэдээллээ. Олон улсын хэмжээнд эрж хайж байсан дээрэмчдийг украины Одесса хотод баривчилсан байна.
Нисэгчгүй нисдэг аппарат зэвсэгт хүчний орчин цагийн зэвсгийн нэг хэсэг боллоо. Энэ онд ийм аппаратуудыг Оросын хүчний байгууллагуудад шилжүүлнэ. ТТГ-ын нисэгчгүй нисдэг аппаратуудын тусламжтайгаар Пакистаны нутаг дэвсгэрийг буудах ажиллагааг зогсооход Вашингтоныг итгүүлэх хүсэлт Исламабадаас Лондонд тавьжээ. Саяхан ийм аппаратыг сирийн тэнгэрт ажигласан байна. ТТГ-ын нисэгчгүй нисдэг аппаратууд Пакистан, Йемен, Самали улсууд байна хэмээн үзсэн  террористуудын баазуудад цохилт өгч байна.
Өнөөдөр Орост нийт үндэсний баяр - Эх орноо хамгаалагчийн өдрийг тэмдэглэж байгаа өдөр сонгуулийн өмнөх цуглаан томоохон хотуудад хийжээ. Хамгийн олон хүн оролцсон цуглаан Москвад боллоо. Владимир Путины талынхан олимпийн «Лужники» цогцолборт цугларсан хийгээд нийслэлийн төвд Либерал-ардчилсан намын удирдагч Владимир Жириновский, коммунистуудын тэргүүн Геннадий Зюганов нарыг дэмжигчид цуглаан хийлээ. Оросын ерөнхийлөгчийн сонгууль эхэлтэл арваад хоног үлдээд байна.
Орос улс Байгал нуур, Петергоф, Москва дахь Василий Блаженныйн дуган, Камчаткийн халуун булгийн  хөндий, Москвагийн Кремль, Санкт-Петербург дэх Эрмитаж, Исаакийн дуган зэргийг дэлхийн гайхамшгийн цэст нэмж  багтаахыг санал болгов. Зочид буудалд  байр урьдчилан захиалах Hotels. Com. онлайн порталоос явуулсан санал асуулгын үр дүн ийм байна.
2-р сарын 23-нд Орос улсад хамгийн сайхан баярын нэг болох Эх орноо хамгаалагчийн өдрийг тэмдэглэж байна. Өнөөдөр ерөнхийлөгч Дмитрий Медведев  Нэр нь тодроогүй цэргийн булшинд хэлхээ цэцэг өргөх ёслолд оролцож, цэргийн гавьяаны цол хүртээх жуух бичиг Ломоносов, Ковров, Таганрог, Камчаткийн Петропавловск хотын төлөөлөгчдэд  гардуулав.
2-р сарын 23-нд Орос улсад Эх орныхоо өмнө гавъяа байгуулсан эх орончидын өдрийг тэмдэглэж байна. Бүр 90 жилийн турш тэмдэглэж буй баярын өдрийн нэрийг удаа дараа өөрчлөсэн боловч эх орныхоо дайчдын гавъяаг ёслон хүндэтгэх уг чанар нь өөрчлөгдөхгүй хэвээр байна.
Сочид болох Олимпийн наадам,Владивостокт болох АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын эсрэг усан дорос явуулах ажиллагааг цахилгаан нууц их буунуудын тусламжтайгаар няцаана.ДХЯ-ны мэдлэгт орох систем 110 метрийн холд байгаа гэмт хэрэгтнүүдийг дүлийрүүлэх чадвартай.Тус яамныхан ийм хэрэгслийг ирээдүйд улс орны чухал бусад барилга байгууламжийг хамгаалахын тулд ашиглаж болно гэж үзэж байна.(Аудио)
Оросын сансрын агентлаг 2016, 2018 онд  Ангараг гариг руу  шинжилгээний аппаратуудыг явуулах «ЭкзоМарс» европын төсөлд нэгдэх төлөвлөгөөтэй байна. Тус агентлаг 3-р сарын эхээр Европын сансрын агентлагтай хэлэлцээ хийснийхээ дараа энэ тухай албан ёсоор мэдээлнэ. Тэр үед  мөн төсөлд Орос улсаас гүйцэтгэх үүрэг тодроно. Саяхан НАСА төсөвий нь багасгасан учир төслөөс гарав.
”Сүүлийн дөрвөн жил би улс-төрийн системийн зарим хэсгүүдийг өөрчилж байсан бол харин одоо үүнийг илүү идэвхитэй хийх цаг нь ирсэн”. Үүнийг  Дмитрий Медведев улс-төрийн албан бус намуудын удирдагчдад хандан хэлсэн юм. Уулзалт  2-р сарын 20-нд Москвад болсон юм.
Сар шинийн баярын өмнөх Битүүний үдэш, гэр бүлээрээ баярын ширээгээ тойрон сууж байгаа та бүхэнд манай долгионыг сонгосонд талархал илэрхийлэн, Сар шинэдээ сайхан шинэлэхийн  өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!   Өнгөрч буй төмөр Туулай жил та бүхний олонхийн  хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил байсан байх.
Хэрвээ Орос улс үнэхээр хүчирхэг байж чадах юм бол улс орныхоо үндэсний аюулгүй байдлын баталгаа болно. ОУ-ын ерөнхий сайд В.Путин энэ сэдвийг сонгуулийн өмнөх ээлжит өгүүлэлийнхээ гол агуулга болгосон байна. Тэрээр өгүүлэлээ “Хүчирхэг байна гэдэг ОУ-ын үндэсний аюулгүй байдлын баталгаа” гэж гарчигласан байна.
“Стратегийн санал санаачлагын цаг үе” уриан дор Красноярск хотод Эдийн засгийн 9-р форум болж түүнд оросын болон гадаадын 2500 гаруй компанийн төлөөлөгчид оролцсон байна. Энэ удаа бизнес элитүүд санхүүгийн цаг үеийн асуудлуудыг хэлэлцээд зогсоогүй Стратегийн санал санаачлагын агентлагын \СССА\ хуралдааны хүрээнд форум дээр танилцуулсан төслүүдийн чанарыг хэлэлцлээ.
Хөгжөөн цэнгээн, инээд баясал, самоварын халуун цай, амтат бин энэ бүхэн юун тухай өгүүлнэ вэ? Бүхний дуртай Шар тосны баярын тухай ярьж байна гэж орос хүн бүхэн төвөггүй мэдэх болно. Орос орны баяруудын дотроос хамгийн хөгжилтэй, дүрсгүй баяр бол энэ баяр юм. Шар тосны баяр долоо хоног үргэлжилдэг ба энэ жил 2-р сарын 20-26- хооронд болох юм.
Бид оросын эртний хотууд, олон улсын аялал жуулчлалын төвүүдийн тухай цуврал  үргэлжлүүлж байна.  Өнөөдөр Коломна хотын тухай  танилцуулах болно. Коломна хот Москвагаас зүүн-өмнөд хэсэгт оршдог юм.
Орос улс 2011-2014 онуудад  6 тэрбум рублийг  /200 сая доллар/ шинэтгэлийн төвүүдийн санхүүжилтэнд зарцуулна. Эдгээр хөрөнгийн тал хэсгийг Новосибирскийн шинжлэх ухааны Академийн хотхон хүртэх юм.  Оруулсан хөрөнгө богино хугацаанд өртөгөө нөхөж, новосибирскийн Академийн хотхон 2015 он гэхэд  41 тэрбум рублийн   /1 сая 400 мянган доллар/орлого олно.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
12
14
25
26