×
Орос улсад, 29 Нэгдүгээр сарын 2012
Бүх дэлхийн өвлийн Универсиад-2019 оюутны 29-р наадмыг явуулах эрхийн төлөө мэдэгдлээ өгөх кампанид Орос улсын албан ёсны төлөөлөгч статусыг Зүүн Сибирийн Красноярск хот авлаа. Зохих арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлэх тухай засгийн газрын тэргүүний нэр дээрх даалгаварт ерөнхийлөгч Д.Медведев гарын үсэг зурсан байна.
Оросууд ямар дуунд дуртай болон тэдний эрхэлдэг ажлаас энэ нь хэрхэн шалтгаалдагыг Superjob.ru интернет порталын судалгааны төв судлаж үзсэн байна. Рок, поп, сонгодог хөгжмийн урсгалыг ОУ-ын иргэдийн олонхи нь сонсдог болох нь тодорхой болжээ. Рокыг оросуудын 41% нь, поп хөгжмийг саналаа асуугдагсдын гуравны нэг нь, харин сонгодог хөгжмийг попоос арай цөөн хүн сонсдог байна.
Өнөөдөр бид “Орост тавтай морилно уу?” шинэ цуврал нэвтрүүлгээ эхлэх гэж байна. Бид эхнийхээ нэвтрүүлгээр дэлхийд хамгийн анх тулалдааны талбар дээр байгуулагдсан Бородины цэрэг-дайны дархан цаазтай газрын улсын музейн тухай ярих болно. Музей Москвагаас баруун хэсэгт 120 км зайтай оршдог юм. 110 гаруй  кв. м. талбайтай. Бородины тулалдаан – орос хүн бүрийн хувьд хамгийн ариун газар.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
6
15
21
28