×
Орос улсад, 16 Нэгдүгээр сарын 2012
Новосибирск хотын амьтны хурээлэнд муурын үүлдрийн амьтан олон. Одоо ягуар буюу шар ирвэсийн гурван зулзага нэмэгдлээ. Эр ба хоёр эм ягуар энд байгаа. Хоёр настай эр ягуар(шар ирвэс) германы Дортмунд хотоос, зургаан настай эм Москвагаас өмнө 400 км зайтай оршдог Липецкийн амьтны хүрээлэнгээс Новосибирскад шилжсэн юм. Шар ирвэс сөнөх даваанд хүрсэн учир дэлхийн Улаан номд бүртгэгдсэн байна.
ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн өрөнхий сайд Владимир Путин  улс орныхоо хөгжлийн хэтийн төлөвийг авч үзэж хэлэлцэхэд оросын нийгмийн бүх гишүүнийг урьж байна.
 Халуун усны энергийн туршилтын хэд хэдэн төслийг 1-р сард Орос улсад нэг зэрэг хэрэгжүүлж эхэллээ. Ийм энергиэр халааж эрчим хүч хэмнэх байшин Москвагаас зүүн-өмнө 650 км зайтай орших БНМордови улсад хэрэгжүүлж эхлэв. Хойд Кавказын Чеченд ч ийн энергийг хөгжүүлэхэд бэлэн байна. Халуун усны энерги Орос улсад их сонирхол татаж байгааг шинжээчид тэмдэглэв.
Кубанийн казакуудын найрал дуучид ОУ-ын Хар далайн эргийн Сочи хотод болох Өвлийн Олимпийн элч төлөөлөгч гэдэг статусаас гадна Олипм-2014-ийн "дуу хоолой" гэсэн албан ёсны цолтой боллоо. Кубань гэсэн түүхэн нэртэй хязгаар нутгаас гаралтай ардын дуунуудыг дэлхий дахинд алдартай энэ найрал дуучид 200 жил дуулж байна.
Энэ жилээс эхлэн орос-монголын хилийг ачааны машин, хөнгөн тэрэг, автобусаар давхад илүү хурдан, хялбар болно. Энэ тухай “Өмнө Байгал”  Холбооны автозамын удирдах газрын хариуцлагатай ажилтануудын нэг   Сергей Савин бидэнд ярихдаа, орос-монголын хилийн хамгийн том  “Хиагт-Алтанбулаг” олон улсын авто машины шалган нэвтрүүлэх боомтыг /ОАШНБ/ засварлах гэж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
6
15
21
28