×
Орос улсад, 13 Нэгдүгээр сарын 2012
Мороз-сити гэдэг цасан хотхон Сокольники цэцэрлэгт хүрээлэнд бий боллоо. Оросын бүх бүс нутгийн залуу уран барималчид 2500 ам метр бүхий талбайд 13 мөсөн байшин барьж босгов. Цайны газарт халуун цай ууж, гэрлэх ордонд мөсөн бөгж солилцож, мөсөн бэлэг дурсгалын зүйл мухлагаас авч болно. Түүнчлэн диско клуб, зочид буудал, банк, филармони, фитнес-төв, шуудан, сургууль, халуун усны газар Мороз-ситид ажиллаж байна.
www.putin2012.ru - нэртэй сайт оросын Интернет системд шинээр гарч ирлээ. Түүнийг ирэх 3-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, ОХУ-ын   ерөнхий сайд Владимир Путин нээсэн юм.  Сонгуульд оролцох хөтөлбөр, намтар, зургууд, туршлага ард түмний бодол саналууд – сайтны үндсэн хэсгүүд юм.
Орос улсад сонгуулийн хэсгүүдийг компьютер, бичлэгийн камеруудаар тоноглож байна. Сонгуулийн төв комисси энэ оны 3-р сарын 4-нд  болох Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн явцыг  Интернетын  тусламжтайгаар ажиглах дэг журам батлан гаргажээ...
Эрхүү муж ойрын жилүүдэд  Монголын  жижиг, дунд бизнесийг хүчтэй хөгжүүлж, Хятадын  бизнесүүдтэй  өрсөлдөхөөр төлөвлөөд байна. Энэ тухай Монгол дахь Эрхүү мужийн төлөөлөгчийн газрын тэргүүн  Евгений Лиштованный хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. “Монгол улсын нутаг дэвсгэр дээр  ажил хэрэгч, хүмүүнлэгийн идэвхи санаачилга гаргахын төлөө хүчин чармайх болно” гэж  тэр хэллээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
6
15
21
28