×
Орос улсад, 11 Нэгдүгээр сарын 2012
Холбооны улсын сансрын агентлаг  2013 онд сансрын төхөөрөмжийн ажлыг ердийн дэглэмд хянах системийг   бүрэн хэмжээгээр шинэчлэнэ.  Энэ тухай  Роскосмос байгууллагын  тэргүүн Владимир Поповкин мэдэгдэл хийсэн юм. Оросын сансрын байгууллагын тэргүүн энэхүү асуудлыг хөндөхдөө “Фобос-Грунт” хөлгийн амжилтгүй хөөрөлттэй холбон ярьсан юм.
Радиолокацийн станцуудыг Оросын гурван бүс нутагт байлдааны жагсаалтад оруулж байна. Пуужингаар ажиглах цогцолборыг боловсронгуй болгож байгаа нь Илрүүлэн олох ба байлдааны удирдлагын сансрын нэгдсэн системийг байгуулахтай холбоотой юм. Ийм бүх станцыг 2012 онд туршихаар төлөвлөсөн гэж БХЯ-ны хэвлэлийн албаны төлөөлөгч Алексей Золотухин мэдээллээ. Хойд Кавказын Краснодарын хязгаар ба Калининград, Ленинградын мужуудад байгаа радиолокацийн станцуудын тухай өгүүлж байна.
 “Чингис Чита” угсаатны  түүхийн аялал жуулчлалын цогцолборын үзмэрүүдийн   нэг   “Чингис хааны чулуун хүрээ” нь Өвөр Байгалийн хязгаарт баригдаж эхлээд байна.  Соёлын дэд сайд Дулмажаб Жамсоевагийн ярьснаар, эндхийн олон газрууд их Хааны нэртэй түүхэн  холбоотой юм.
Ирвэсийн тоо Оросын Алс Дорнодод өсөн нэмэгдэж байгааг экологчид тэмдэглэв. Дэлхийн онгон байгалийн сангийн мэргэжилтнүүдээс Приморский хязгаар дахь «Ирвэсийн газар нутаг»  байгалийн нөөцийн газарт байрлуулсан гэрэл зургийн автомат камер шинэ ирвэсийг илрүүлэн бүртгэв. Энэ «зочин» хаанаас ирснийг эрдэмтэд судлан мэдэх ёстой.
Оросын Саха  болон Алс-Дорнодод өнөөдөр ер бусын хүйтэн болж байна. Ытык-Кюель дүүргийн төвд  хүйтний эрч дээд зэрэгт хүрч   -56 С хэм байна.  Сургууль болон цэцэрлэгүүд үүд хаалгаа бариад байна. Сахад сүүлийн хэдэн өдрийн турш  -50 С доош  хүйтэн байгаа юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
6
15
21
28