×
Орос улсад, 28 Арванхоёрдугаар сарын 2011
Монгол улстай хил залгаа Оросын БН Тыва улсад онц байдал тогтоов. Тэнд урьд шөнө 6,7 магнитудтай  газар хөдлөлт болов. Тэр газар хөдлөлтийн голомтод бараг 9 баллад хүрчээ. Хүмүүс хэлмэгдсэнгүй. Гэвч Оросын онц байдлын яамнаас эвдрэл болон ахин давтагдах түлхэцийн уршгийг арилгах нэмэлт хүчээ тийшээ явуулав. Бүс нутгийн оршин суугчид тэсвэр тэвчээртэй байна.
Дэлхийн зэвсэглэлийн худалдааны судалгааны төвийн /ДЗХСТ/ үзэж байгаагаар Орос, Энэтхэгийн хоорондын цэргийн арилжаа  2011 оны цэргийн гэрээнүүдийн хамгийн эхний байранд явж байгаа аж. Москва Энэтхэгийн Тэнгисийн усан цэргийн хүчнийхэнд 10 жилийн хугацаатай “Нерпа” атомын усан дор явагч хөлөг онгоцыг шилжүүлсэн юм. Гэрээний нийт дүн 650 сая доллар.
12-р сарын 24-нд Москвад Сахаровын өргөн чөлөөнд энэ сарын олон нийтийн 2 дахь цуглаан болов. Цуглаанд оролцогчид Оросын парламентын доод танхимын сонгуулийн үр дүнд дүргүйцэж байгаагаа илэрхийлжээ. Энэ удаагийн цуглаан 12-р сарын 10-нд Болотная талбайд хийсэн анхны цуглааны үргэлжлэл болсон. Хэдэн арван мянган хүн 12-р сарын 24-нд Сахаровын өргөн чөлөөнд болсон цуглаанд оролцов.
200 гаруй ард түмний соёлд өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн эртний хөгжмийн зэмсгийн нэг хомусыг Оросын сансрын нисэгч Олег Каноненко сансарт авч явжээ. Тэр саяхан 28 дахь багийн бүрэлдэхүүнд Олон улсын сансрын станцад очлоо. Шинэ жилийн баярын шөнө сансрын нисэгчид дэлхийн оршин суугчдад мэндчилгээ дэвшүүлэх үеэр хомусаар хөгжимдэнэ гэж Кононенко амлав. Мөн зэмсэг хэдийд бий болсон нь тодорхой бус байна.
2010 онд явагдсан бүхоросын хүн амын тооллогын дүнгээр Москвад 11,5 сая хүн амьдарч байна. Энэ тухай Москва дэд дарга Андрей Шаронов сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ дурьдав. Тэрээр цааш хэлэхдээ, энэ нь оросын нийт хүн амын 8,1 хувь юм. Үүнээс үзэхэд Москва хот нь Европын хамгийн том хот болж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011
11
18
25
31