×
Орос улсад, 26 Арванхоёрдугаар сарын 2011
Өнөөдөр та бүхэнд Алексей Гоманы дуулсан дуунуудаас сонсгох болно. 28 настай энэ залуу Монгол улсад айлчлан тоглож байгаагүй ч, түүнийг олон хүн Интернетээс мэдэх болсон юм.  Алексей Гоман бол эстрадын дуучин юм. 28 насандаа тэрээр бүрэн хэмжээний “Офицерүүд” кинонд тоглож, 3 бие даасан цомог гаргаж,Орос улсаар хөндлөн гулд тойрон тоглолтоо хийсэн  юм.
 «Гараар хийсэн гоё эдлэлийг хармагц өөрөөр ямар нэгэн юм хиймээр санагддаг» гэж Рунет хэрэглэгчид гар урлалын эдлэл худалдаж буй Шинэ жилийн баярын өмнөх яармагуудад очсоныхоо дараа москвагийнханд мэдээллээ. Энд Шинэ жилийн ба Христийн мэндэлсний баяруудын үеэр бэлэглэх гараар хийсэн хосгүй гайхалтай эдлэлийг худалдан авах боломжтой байна.
ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Олон нийтийн телевиз байгуулахыг санал болголоо. Энэ санал санаачлагыг улс төрчид, сэтгүүлчид, хүний эрхийг хамгаалагчид шүүрэн авлаа. Бүгдээрээ энэ санаачлагын төлөө байгаа бөгөөд хэрхэн байгуулах тухай асуудал дээр аль хэдийнээс маргалдаж эхэлжээ. Улсаас хамаарахгүй, хувь хүний гарт орохгүй олон нийтийн телевизийг ОУ-д байгуулья гэсэн санаа анх удаа ч гарч байгаа юм биш.
Зөвлөлтөөс хойшхи орон зайд интеграци  бүрэн хэмжээгээр хэрэгжиж эхэллээ. Орос, Белорус, Казахстаны Гаалийн холбоо 2011 онд ажиллаж эхлэв. Эдгээр гурван улсын Нэгдсэн эдийн засгийн орон зайн механизм ирэх оны 1-р сарын нэгнээс ажиллана. Эд бүхэн ЕврАзийн холбоо хэмээх илүү өргөн цар хүрээтэй төслийн бэлтгэл болсон.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011
11
18
25
31