×
Орос улсад, 22 Арванхоёрдугаар сарын 2011
АНУ Ираныг цөмийн зэвсэгтэй болгохоос сэрэмжлэхийн тулд  ямар ч  хэрэгсэл түүний дотор цэргийн хүч хэрэглэхээс буцахгүй  гэж Пентагоны тэргүүн Леон Панетта мэдэгдэв. Шаардлага гарвал ираны цөмийн барилга байгууламжуудад урьдчилан сануулах цохилт өгнө гэж сайд айлган сүрдүүлжээ.  Цөмийн түлшнийг баяжуулж буй нууц үйлдвэр Иранд байна гэж АНУ сэжиглэв. Гэвч ийм таамналыг нотлосон баримт алга.
Улс-төрийн системийн шинэчлэл нь иргэдэд улс-төрд нөлөөлөх  болон  тэдний эрх, сонирхлыг татахуйц шийдвэрүүдийг гаргахад илүү их  боломж олгох ёстой юм. Оросын ерөнхийлөгчийн Холбооны хуралд тавьсан  илгээлтийн гол  сэдэв энэ байлаа. Ерөнхийлөгчийн Холбооны хуралд тавих илгээлт бол түүний ажлын үндсэн чиглэлийн хөтөлбөрийн мэдэгдэл юм.
Ойрхи Дорнод ба Хойд Африкийн хэд хэдэн улсад тэмцэл хөдөлгөөн үргэлжиж байгаа нь аялал жуулчлалд олон тэрбумын хохирол учруулав. Аялагчид дуртайяа амарч байсан бүс нутгууд  адал явдлын аялал жуулчлалын халуун цэг болон хувирч байна. Орос улс өөрийн аялал жуулчлалын бизнесийг хөгжүүлэх томоохон төлөвлөгөөтэй байна.  Манай орны аялал жуулчлалын салбар амжилт гаргаж, ирээдүйдээ өөдрөгээр хандаж байна.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр ерөнхийлөгчийнхөө хугацааны  хүрээнд сүүлийн удаа Холбооны улсын хуралд /Оросын парламентад/ илгээлтээ тавина. Энэхүү арга хэмжээ нь12-р сарын 4-нд явагдсан сонгуулийн дүнгээр бүрэлдэсэн   ойрын 5 жил ажиллах депутатуудын шинэ корпустай хийх анхны уулзалт болох юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011
11
18
25
31