×
Орос улсад, 15 Арванхоёрдугаар сарын 2011
Оросын ерөнхий сайд Владимир Путин  телевиз, радиогийн шууд нэвтрүүлгээр иргэдийн асуултанд хариулахдаа өөрийн  өнгөрсөн жилд тогтоосон амжилтыг эвдэлээ. Дөрвөн цаг хагасын хугацаанд тус улсын бүх өнцөг булангаас түүнд 88 асуулт тавьсныг тэр хариуллаа. Оросын ерөнхий сайд Владимир Путин   өнөөдөр оросын иргэдтэй арав дахь удаагаа” Путинтэй ярих яриа. Үргэлжлэл”  шууд нэвтрүүлэгт оролцов.
Өчигдөр Москвагийн хөгжмийн дээд сургуулийн их танхимд өндөрлөсөн  Глинкийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны дөрвөн шагналыг Монголын дуучид эх орондоо  авч явна. Уралдааны тэргүүн байрын шагналыг баритон Ганбаатарын Ариунбаатар, хоёрдугаар байрыг - Энхболдын Анхбаяр хүртлээ.  Түүнийг бас Сергей Рахманиновын бүтээлүүдийг чадварлаг дуулсанд тусгай шагналаар шагнажээ.
Владимир Путин оросын иргэдийн тавьсан  асуултанд хариулж байна.  Ерөнхий сайдын иргэдийн асуултанд хариулах телевизийн болон радио шууд нэвтрүүлэг өнөөдөр  эхэлсэн юм. Энэ нь түүний арав дахь удаагийн “шууд нэвтрүүлэг” юм. Өмнөх нэвтрүүлгүүдийн нэгэн адил засгийн газрын тэргүүнтэй  улс орны янз бүрийн өнцөг булангаас  холбогдоно.
Оросын ерөнхий сайд Владимир Путин арав дахь удаагаа иргэдтэй шууд нэвтрүүлгээр ярилцана.  “Владимир Путинтэй ярих яриа. Үргэлжлэл” москвагийн цагаар 12:00 эхлэнэ. “Шууд нэвтрүүлгийг”    нилээд хэдэн улсын телевиз, радиогоор дамжуулна.  Оросын томоохон хэд  хэдэн хотуудтай шууд нэвтрүүлэг явна. Түүнчлэн Владимир  Путин студид ирсэн хүмүүсийн асуултанд хариулна.
Орос улсын Сибирийн бүс нутгийн Красноярскийн хязгаарын Енисей мөрөнд “Вайгач” мөс хагалагч  цөмийн халаг онгоц дээр өнөөдөр түймэр гарчээ. Түймрийн улмаас багийн хоёр гишүүн амь насаа алдаж, нэг хүн нэрвэгджээ. Түймэр гарсан дүүрэгт Оросын мэргэжлийн  албаныхан цацраг идэвхижилт хэвийн хэмжээнээс хэтрээгүй гэдгийг тогтоожээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011
11
18
25
31