×
Орос улсад, 14 Арванхоёрдугаар сарын 2011
Ижил мөрний эрэг дээрх Чувашийн БНУ-ын нийслэл Чебоксары хотод “электротехнобабушки” (“цахим техно эмээ нар”) чуулга байгуулагдсан нь залуучуудын ямарч хамтлагаас дутахгүй аж.  Тэд чуваш ардын дуунуудыг цахим  хөгжимд оруулан, лазерын гэрлэн дор болон орчин үеийн гэрэл-утааны хэрэгслүүдийг  ашиглан тайзнаа дуулж, бүжиглэх аж.
Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев шинжээчид ба улс төрчдийг шохооруулав. Тэрээр өчигдер 12-р сарын 4-нд болсон сонгуулийн үр дүнгээр парламентад сонгогдсон намуудын удирдагчидтай уулзаж, чухал хэд хэдэн мэдэгдэл хийлээ.  ОХУ-ын зургаадахь удаагийн сонгуулийн  Улсын думын анхдугаар хуралдаан  нэг долоо хоногийн дараа 12-р сарын 21-нд болно. Дмитрий Медведев зохих зарлигт гарын үсэг зурав.
Агийн тойрогт Орос, Монголын хил орчмын иргэдэд визгүй зорчих журам тогтоож өгөхийг хүссэн иргэд гарын үсэг цуглуулж эхэлжээ. Энэхүү санаачилгыг хязгаар нутгийн судлаачдын ”Алтан Жаса”  байгууллага  гаргажээ. Тойргийн иргэд санаачилгыг дэмжиж, одоо идэвхтэнүүд гарын үсэг цуглуулах ажилдаа ороод байгаа аж.
Орос улсад 3-р сарын 4-ны өдөр явагдах ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх  ажил өнөөдөр  эхлэж байна гэж СТК мэдээллээ. 11-р сарын 2-нд “Нэгдсэн Орос улс” намын их хурлаас нэр дэвшсэн ерөнхий сайд Владимир Путин хамгийн  эхэнд бүртгүүлэх эрхийг авсан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011
11
18
25
31