×
Орос улсад, 2 Арванхоёрдугаар сарын 2011
Монголд бараг хүн бүрийн танил болсон хүний 77 насны ой  12-р сарын 3-нд  болно. ЗХУ-ын хоёр удаагийн баатар, Монгол улс болон Вьетнамын Хөдөлмөрийн баатар, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Виктор Васильевич Горбатко энэ өдөр 77 нас хүрнэ. Виктор Горбатко 1934 онд Краснодар хотоос 150 км зайтай орших Венцы-Заря тосгонд төржээ.
Шинэ жилийн баярын уур амьсгал Оросын нийслэлд мэдрэгдэж байна. Энэ онд Москва өвлийн баярт урьдаас бэлдэж эхэллээ. 11-р сарын сүүлээр Христийн мэндэлсний баярын сүлд мод хотын талбайнуудад сүндэрлэн босч, гудамжнуудад баярын гэрэлэн чимэглэл гэрэлтэж байна. Нийслэлийн бүс  нутагт  өвөл болж хүйтрээгүй боловч Шинэ жилийн баяр ойртсон нь хаа сайгүй мэдрэгдэж байна.
Дэлхийд маш ховордсон амьтан болох ирвэс устгах аюулд хүрээд байна. Ирвэс цөөрч, алс хол нутагт суурьшсан учраас бараг судлагдаагүй байна. Энэ амьтан оросын Өмнөд Сибирьт суурьшсан. Сочийнхтэй адил ирвэс үржүүлж тоо хэмжээг нь нөхөн сэргээх төвийг тэнд байгуулна.
АНУ ба ЕХ-ны эрчим хүчний зөвлөлөөс Орос улсыг сайрхан магтсан мэдэгдэл хийжээ. Орос улс бол Европын ба дэлхийн эрчим хүчний аж үйлдвэрийн салшгүй нэг хэсэг хэмээн баримт бичигт дурдаж, нүүрс ус төрөгчийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байгааг онцложээ. Оросын талаар гаргасан алдаагаа засаж, хамтын ажиллагааны илүү сайн болзол олохыг өрнөдийнхөн оролдож байгаа бололтой гэж шинжээчид таамаглав.
Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр уламжлал ёсоор Оросын Төрийн думын -доод  танхимын сонгуультай холбогдуулан ард түмэндээ хандаж үг хэллээ. ОХУ-ын парламентын доод танхимын сонгууль 12-р сарын 4-нд болно. Оросын ерөнхийлөгчийн хэлсэн үгийг Холбооны сувгуудаас орон нутгийн цагаар 12 цагаас шууд дамжуулна. Телевизээр хандаж хэлсэн үгийг анх түрүүнд Алс-Дорнодын үзэгчид үзжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011
11
18
25
31