×
Орос улсад, Арванхоёрдугаар сар 2011
Орос улс  дэлхийн аюулгүй байдлын хариуцлагын хэсгийг өөртөө авахад бэлэн байна гэж ОХУ ын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров тус байгууллагын сайтан дээр   мэдэгдэжээ. “Мөргөлдөөн болон  хямралын байдлыг  хадгалах нь манай сонирхолд огт нийцэхгүй юм.
Хэдэн зуун жилийн түүхтэй уламжлал, ёс заншил, кавказын жигитүүдын морин дээрх чадварлаг номерууд болон орчин үеийн  техникийн шоуны хамгийн шилдэг хэрэгслүүд энэ бүхэн нь “Единорог” морин шоуны хөтөлбөрт ордог юм.  12-р сарын 28-нд Москвад алдарт Кантемировын гэр бүлийнхний удмынхан анхныхаа  тоглолтыг хийсэн юм.
Орос улсын БН Саха улс  дэлхий дахинд  алмаз-очир эрдэнийн нутаг гэж алдаршсан билээ. Энд жил бүр “эрдэнэсийн долоо хоног” үзэсгэлэн зохион явагдадаг юм.
Европд хүний эрхийг зөрчих явдал дэлгэрч , АНУ- ын эрх баригчид иргэдийн хувийн амьдралд  хутгалдана. Энэ бол дэлхийд хүний эрхийн ардчилсан норм болон эрх алдагдаж буйгийн маш бага хэсэг гэж Оросын ГХЯ-наас гаргасан тусгай илтгэлд дурьджээ.
Монгол улстай хил залгаа Оросын БН Тыва улсад онц байдал тогтоов. Тэнд урьд шөнө 6,7 магнитудтай  газар хөдлөлт болов. Тэр газар хөдлөлтийн голомтод бараг 9 баллад хүрчээ. Хүмүүс хэлмэгдсэнгүй. Гэвч Оросын онц байдлын яамнаас эвдрэл болон ахин давтагдах түлхэцийн уршгийг арилгах нэмэлт хүчээ тийшээ явуулав. Бүс нутгийн оршин суугчид тэсвэр тэвчээртэй байна.
Дэлхийн зэвсэглэлийн худалдааны судалгааны төвийн /ДЗХСТ/ үзэж байгаагаар Орос, Энэтхэгийн хоорондын цэргийн арилжаа  2011 оны цэргийн гэрээнүүдийн хамгийн эхний байранд явж байгаа аж. Москва Энэтхэгийн Тэнгисийн усан цэргийн хүчнийхэнд 10 жилийн хугацаатай “Нерпа” атомын усан дор явагч хөлөг онгоцыг шилжүүлсэн юм. Гэрээний нийт дүн 650 сая доллар.
12-р сарын 24-нд Москвад Сахаровын өргөн чөлөөнд энэ сарын олон нийтийн 2 дахь цуглаан болов. Цуглаанд оролцогчид Оросын парламентын доод танхимын сонгуулийн үр дүнд дүргүйцэж байгаагаа илэрхийлжээ. Энэ удаагийн цуглаан 12-р сарын 10-нд Болотная талбайд хийсэн анхны цуглааны үргэлжлэл болсон. Хэдэн арван мянган хүн 12-р сарын 24-нд Сахаровын өргөн чөлөөнд болсон цуглаанд оролцов.
200 гаруй ард түмний соёлд өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн эртний хөгжмийн зэмсгийн нэг хомусыг Оросын сансрын нисэгч Олег Каноненко сансарт авч явжээ. Тэр саяхан 28 дахь багийн бүрэлдэхүүнд Олон улсын сансрын станцад очлоо. Шинэ жилийн баярын шөнө сансрын нисэгчид дэлхийн оршин суугчдад мэндчилгээ дэвшүүлэх үеэр хомусаар хөгжимдэнэ гэж Кононенко амлав. Мөн зэмсэг хэдийд бий болсон нь тодорхой бус байна.
2010 онд явагдсан бүхоросын хүн амын тооллогын дүнгээр Москвад 11,5 сая хүн амьдарч байна. Энэ тухай Москва дэд дарга Андрей Шаронов сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ дурьдав. Тэрээр цааш хэлэхдээ, энэ нь оросын нийт хүн амын 8,1 хувь юм. Үүнээс үзэхэд Москва хот нь Европын хамгийн том хот болж байна.
Ерөнхийлөгчийн ирэх сонгуулийг  ил тод, ойлгомжтой, нийтлэг болгохын тулд бүхнийг хийх шаардлагатай байна.  Энэ  тухай 2012 онд болох  Оросын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, ерөнхий  сайд Владимир Путин  өнөөдөр Бүхоросын ардын фронтын хуралдаан дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.
Орос улс өнөөдөр аврагчдын өдрийг тэмдэглэж байна. Жил бүр ОБЯ хэдэн мянган хүн аварсан, хэдэн мянган ажиллагаанд оролцдог  билээ. Гал түймэр, газар хөдлөлт, байлдааны ажиллагаа, АЦС-ын осол – энэ бүхэнд оросын аврах албаныхан амь насаа үл хайхран тэмцэж ирсэн юм.
Өвлийн улиралд аялагчдын тоо цөөрсөн гэж оросын аялал жуулчлалын байгууллагуудын ажилтнууд Шинэ жилийн баярын өмнө тэмдэглэв. Аялалын чиг зам ба аялах өдөр хугацаанаас шалтгаалан 10-50 хувиар багассан байна.Орост шинэ жилийн амралт 1-р сарын нэгнээс 10-ныг дуустал арван хоног үргэлжлэнэ. Манай орны олон оршин суугч амрахаар явдаг. Тэд улс орныхоо ба гадаадын амралт сувиллын газруудыг сонирхож байна.
 Удахгүй Шинэ жилийн баяр болно. Бэлэг сэлтний тухай бодох цаг болж байна.Москва хотод айлчилсан гадаадын зочид төлөөлөгчид болон  жуулчид  оросын уламжлалт бэлэг дурсгалын зүйлээс заавал худалдаж  авдаг юм.
Өнөөдөр та бүхэнд Алексей Гоманы дуулсан дуунуудаас сонсгох болно. 28 настай энэ залуу Монгол улсад айлчлан тоглож байгаагүй ч, түүнийг олон хүн Интернетээс мэдэх болсон юм.  Алексей Гоман бол эстрадын дуучин юм. 28 насандаа тэрээр бүрэн хэмжээний “Офицерүүд” кинонд тоглож, 3 бие даасан цомог гаргаж,Орос улсаар хөндлөн гулд тойрон тоглолтоо хийсэн  юм.
 «Гараар хийсэн гоё эдлэлийг хармагц өөрөөр ямар нэгэн юм хиймээр санагддаг» гэж Рунет хэрэглэгчид гар урлалын эдлэл худалдаж буй Шинэ жилийн баярын өмнөх яармагуудад очсоныхоо дараа москвагийнханд мэдээллээ. Энд Шинэ жилийн ба Христийн мэндэлсний баяруудын үеэр бэлэглэх гараар хийсэн хосгүй гайхалтай эдлэлийг худалдан авах боломжтой байна.
ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Олон нийтийн телевиз байгуулахыг санал болголоо. Энэ санал санаачлагыг улс төрчид, сэтгүүлчид, хүний эрхийг хамгаалагчид шүүрэн авлаа. Бүгдээрээ энэ санаачлагын төлөө байгаа бөгөөд хэрхэн байгуулах тухай асуудал дээр аль хэдийнээс маргалдаж эхэлжээ. Улсаас хамаарахгүй, хувь хүний гарт орохгүй олон нийтийн телевизийг ОУ-д байгуулья гэсэн санаа анх удаа ч гарч байгаа юм биш.
Зөвлөлтөөс хойшхи орон зайд интеграци  бүрэн хэмжээгээр хэрэгжиж эхэллээ. Орос, Белорус, Казахстаны Гаалийн холбоо 2011 онд ажиллаж эхлэв. Эдгээр гурван улсын Нэгдсэн эдийн засгийн орон зайн механизм ирэх оны 1-р сарын нэгнээс ажиллана. Эд бүхэн ЕврАзийн холбоо хэмээх илүү өргөн цар хүрээтэй төслийн бэлтгэл болсон.
«Шинэ Майкл Жексоныг Москвад  нээж олно» гэж поп-хөгжмийн хааны дууны багш Сет Риггс оросын нийслэлд ирэхдээ итгэлтэй мэдэгдэв. Сет Риггс бүр 30 жил Майкл Жексонд дууны хичээл заажээ. Стив Уандер, Мадонна, Женифер Лопес, Хулио Иглезиас, Кристина Агилера нар Холливудад түүний студид очиж байсан. Нэрд гарсан олон жужигчин дуучин энд авьяас чадвараа улам боловсронгүй болгожээ.
Бүхоросын Өвлийн өвгөн аав өнөөдөр Москвад ирж тус улсын төв ёлка - Кремлийн өвлийн гацуур модыг асаана. Энэ жил өвлийн ид шидтэй сүр жавхлан арга хэмжээнд оросын нийслэлийн Горькийн амралтын хүрээлэнд болно. Бидний сайн танил хүүхдийн ертөнцийн баатрууд: Буратино, гарьд-шувуу, бяцхан Хан-хүү болон үлгэрийн бусад баатрууд Өвлийн өвгөн аавд мэндчилгээ дэвшүүлнэ. Гол тайзнаа гайхамшигтай театрчилсан тоглолт болно.
Төрийн думын сонгуулийн зөрчлүүдийг эсэргүүцсэн зөвшөөрөлтэй жагсаалыг өнөөдөр Москвад зохион явуулах гэж байна. 12-р сарын 14-нд Москва хотын ЗГ сөрөг хүчний хөдөлгөөнүүдтэй бямба гаригт Академич Сахаровын өргөн чөлөөнд 50 мянга хүртэл тооны хүн оролцох хязгаартай жагсаал явуулахаар зөвшилцжээ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011
11
18
25
31