×
Орос улсад, 10 Арваннэгдүгээр сарын 2011
   АНД-н орнуудын ЭЗХА-ны дээд хэмжээний уулзалт 11-р сарын 11-нд Гонолунад ажлаа эхлэнэ. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев хоёр талын хэд хэдэн уулзалтуудыг зохион явуулна. Тэдгээрийн дунд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай хийх  уулзалт байх юм.
   Орос улсад урьд тогтоогоогүй «нээлттэй тэнгэрийн»  дэглэм гэгчийг Владиовосток хотын нисэх онгоцны буудалд нэвтрүүлж мэднэ. Энэ нь Приморье бүс нутгийн нийслэл хот  нисэх онгоцууд нь Европ ба АНУ руу нисэх  Хятад, Тайланд, Өмнөд Солонгос, Японы нисэх онгоцны компаниудын хувьд дамжин өнгөрөх томоохон зангилаа болно гэсэн үг.
  Орос улсад уламжлалт шашинг судлаж, янз бүрийн шашны ёс уламжлалыг  мэдэх нь улс оронд тэсвэр тэвчээрийг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэж ОХУ-ын Боловсрол,ШУ-ны яам үзэж байна. Тусгай газрын олон нийтийн зөвлөлийн хуралдаанаар «Шашны соёл ба иргэний ёс суртахууны үндэс» гэдэг хичээл  хоёр жил зааж ирсний дүн гаргав.
   Монголд орос хэл дахин хэрэгцээтэй боллоо. Орос Монголын орос хэлний багш нар нилээд хэдэн сар Орос улсад мэргэжил дээшлүүлж үнэмлэхээ гардан авлаа.Тэд Барнаулд Алтайн их сургуулийн баазад түшиглэн  шинэ заах аргуудад суралцан, нээлттэй хичээлүүдийг явууллаа. Эд бол боловсролын шинэ технологиудтай танилцахаар  Алтайн хязгаарт ирсэн монголын багш нарын хоёр дахь групп байлаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
3
6
19
20
25
26
29