×
Орос улсад, Аравдугаар сар 2011
   Өнөөдөр буюу 10-р сарын 31-нд Оросын Калининград хотноо төрсөн хүү дэлхийн 7 тэрбумдэх оршин суугч болов. НҮБ-аас тус хотыг сонгож авсан нь тохиолдлын  хэрэг бишээ. Энэ байгууллага дэлхийн хүн амын тухай илтгэлээ энд сонирхуулж танилцуулна. Мэдээжээр ийм азтай оршин суугчийг  сонгож авахад хэцүү юм. Дэлхийд нэг минут дутам хүүхэд төрдөг.
    Энэ долоо хоногт соёлын амьдрал улсын хэмжээний үйл явдлаар дуурсагдлаа. Москвад Орос улсын гол хөгжмийн тайз Их театрийн түүхэн байшин маш өргөн хүрээний сэргээн засварлалт хийснийхээ дараа нээгдлээ.
   Москвад байгуулах Олон улсын санхүүгийн төвийн төсөлд чин сэтгэлээсээ үнэлэлт дүгнэлт өгөхийг ОУ-ын ерөнхийлөгч шинжээчдээс хүслээ. "Бидний хийж байгаа зүйлийн аль нь зөв, аль нь буруу байна вэ гэдгийг шудрага хэлээсэй гэж би хүсэж байна гэж" анхны хуралдаан хийхээр оросын нийслэлд цугларсан Москвагийн санхүүгийн төвийг /МСТ/ хөгжүүлэх олон улсын зөвлөлдөх зөвлөлийн төлөөлөгчидөд хандаж Д.Медведев хэллээ.
   2011 оны 10-р сарын 28-ны өдөр ОУ-ын соёлын амьдралын тэмдэглэлт өдөр. Энэ өдөр москвагийн Их театрийн түүхэн байшин дахин ажиллаж эхэллээ. Зургаан жилийн сэргээн засварлалтын дараа ОУ-ын гол тайзны албан ёсны нээлтийг дэлхийн одод оролцсон том гала концертоор гайхуулах болно.
    Оросын мэдээлэл холбооны технолог дэлхийн зах зээл дээр улам нэр хүндтэй болж байна. Женевт 10-р сарын 24-27- болж байгаа Бүх дэлхийн теле харилцаа холбооны “Телеком-2011” үзэсгэлэн дээр оросын үйлдвэрлэгчид нааштай үнэлгээ аваад зогсоогүй хангалттай үнэ бүхий гэрээ хэлэлцээ байгуулсан байна.
    "Формула-1" авто уралдааны Оросын Гран-при үе 2014 оны 10-р сард Сочид болно. Шинэ замыг Сочийн Олимпийн цэцэрлэгт хүрээлэнд тавих юм. «Формула-1» уралдааны замыг  Олимпийн цэцэрлэгт хүрээлэнд тавих нь тохиолдлын хэрэг бишээ. 2014 оны Олимпийн наадмын бүх тэмцээн дуусснаас хойш уг барилга байгууламжуудыг ашиглаж болно.
     Интернетэд “ОУ-ын амьд газрын зураг” нэртэй шинэ мультмедийн мэдээлэлийн сан бий боллоо. Тус улсын бүх бүс нутгийн аялал жуулчлалын нөөц бололцоог харуулсан энэ портал http://www.livemaprus.ru хаяг дээр байна.
  Оросын эрдэмтэд нэг сарын дотор элэгний С гепатитийг эдгээх инновацийн бэлдмэлийг зохиов. Одоогоос 20 гаруй жилийн өмнө шинэ бэлдмэлийг боловсруулж эхэлсэн байна. Одоо зөвшөөрлийн бичиг (патент) авсан хийгээд 2012 оноос худалдаж эхлэнэ.
   Сибирийн оросын бүс нутгийн удирдлагууд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтай уулзахдаа олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаад байгаа даяарчлалын асуудлыг шийдэхэд туслах өргөн хүрээний төслүүдийг танилцууллаа. “ОУ-ын бүс нутгууд болон НҮБ-ын мянганы хөгжлийн зорилт” гэдэг илтгэлийг танилцуулах үеэр энэ уулзалт Нью-Йорк хотод болсон байна.
Олимпийн бамбарын буухиа 2013 оны 10-р сарын 7-нд Москвад гараагаа эхэлж, 2014 оны 2-р сарын 7-нд Сочид өвлийн олимпийн наадмыг албан ёсоор нээх  ёслолоор төгсөх тухай зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Дмитрий Чернышенко мэдээллээ. Энэ нь Оросын дийлэнх олонхи оршин суугчдыг оролцуулах нийт улс орныг хамрах хамгийн өргөн цар хүрээтэй буухиа болох юм.
   Forbes сэтгүүлийн оросын хэвлэлийн “дэлхийг эзэгнэсэн” хүмүүс нэрсийн жагсаалтад 50 оросууд орсон байна. Тэдний дунд бизнесменүүд, эрдэмтэд, соёлын зүтгэлтнүүд байна. Агуу эрдэмтдийн “аравт” гадаадын тэргүүлэх шинжилгээний төвд ажиллаж байгаа нобелийн шагналт физикч эрдэмтэд Андрей Гейм, Константин Новоселов болон тэдний мэргэжил нэгт нөхдүүд орсон байна.
    АНУ-ын интернет-сурталчилгааг хариуцсан хүн Москвад албан ёсны айлчлалаар энэ долоо хоногт хүрэлцэн ирэх ёстой. Хиллари Клинтоны инновац хариуцсан ахлах зөвлөх Алек Росс оросын талтай яриа хэлэцээгээ зохицуулах нь түүний айлчлалын зорилго юм.
Оросын эстрадын нэрт дуучин Юлия  Савичевагийн концертыг сонсоно уу...
   Алс Дорнодод алт олборлож ирсэн түүхэнд хамгийн томд орох 7 кг 655 грамм цул алтыг «Иркиндан» орд газраас олж илрүүллээ.  Энэ алт Орос улсын гол Алмаз эрдэнийн музейн санд удахгүй багтах юм. Хабаровск хязгаарын «Восток» үйлдвэрийн олборлогчид хагас сая гаруй долларын үнэтэй цул алтыг олжээ.
    Зөвлөлтээс хойшхи орон зайд хэлхээ холбоог бэхжүүлэх нь сүүлийн үед Владимир Путины хэлсэн үгнүүдийн гол санаа боллоо. Оросын ерөнхий сайд энэ долоо хоногт улс орныхоо тэргүүлэх телевизийн сувгуудын удирдагчдад өгсөн ярилцлагдаа болон Санкт-Петербургад ТУХН-ийн гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нартай уулзахдаа мөн үзэл санааг үргэлжлүүлэн хөгжүүлэв. Практик алхам ч хийжээ.
    Москвагаас 400 км зайтай Липецк хотод гараа авсан хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын дугуйн уралдаан Парист барианд оров. Тэд бараг 3000 км урт замыг туулжээ. Тамирчид 16 өдрийн дотор Орос, Белорус, Польш, Германи, Франц улсуудын 50 гаруй хотыг дамжин гарчээ. Энэ оны 3-р сард Липецкэд хэрэгжүүлж эхлэсэн Paralimpizm. ru төсөл эхлэлыг тавьжээ.
 ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 10-р сарын 21-нд  "Оросын дуу хоолой", "Оросын радио", "Москвагийн цуурай" гурван радио компанид ярилцлага өглөө. ОУ-ын гадаад бодлогын байгууллагын тэргүүн анх удаа манай радиогийн шууд нэвтрүүлэгт оролцлоо. Сергей Лавровын хариулсан олон асуултыг манай радио станцийн сонсогчид болон "ОДХ" сайтын хэрэглэгчид тавьсан юм.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2011
1
5
9
15
16
30