×
Орос улсад, 27 Есдүгээр сарын 2011
    Одоо Сангийн яамны орлогч сайд хийж байгаа Антон Силуановыг ОХУ-ын Сангийн яамны сайдын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Силуанов Антон Германович 1963 оны 4-р сарын 12-нд Москва хотод төрсөн байна. 1985 онд Москвагийн санхүүгийн дээд сургуулийг "санхүү ба зээл" гэсэн мэргэжлээр төгсчээ. Эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн, герман хэлтэй, армид алба хаасан.
    Азийн нэгдсэн эрчим хүчний зах зээл байгуулах тухай тунхагт 2012 оны 7-р сард гарын үсэг зурна. Энэ баримт бичгийг боловсруулагчдын нэг Төрийн Думын дэд дарга, Оросын хийн нийгэмлэгийн тэргүүн Валерий Язев энэ тухай мэдэгдлээ.Азийн нэгдсэн эрчим хүчний зах зээлийн асуудлаарх Азийн парламентын ассамблейн /АПА/ хорооны ээлжит хуралдаан дээр оросын төлөөлөгч өөрийн саналыг илэрхийлсэн байна.
    Өнөөдрөөс Орос улсад  цахим засаглал бүрэн ажиллаж эхлэнэ. Одоо иргэн бүр gosuslugi. ru порталаар хандаж зөвлөмж авч болох төдийгүй өөрдөд нь ногдуулсан  татвар, торгуулийн  хэмжээг мэдэж, шаардлагатай бүх баримт бичгийг бүрдүүлж тухайлбал паспорт,нийгмийн тусламж, тэтгэвэр авах баримт, өргөдөл, анкетаа бөглөнэ гэсэн үг.
   Өнөөдөр Бүх дэлхийн аялал жуулчлалын өдөр. Дэлхийн ард түмнүүдийн хэлхээ холбоог хөгжүүлэхийн тулд Бүх дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас /БДАЖБ/ 1979 онд энэ баярыг санаачилсан юм. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст жуулчлалын улирал дуусч өмнөд хагаст эхлэж байгаад энэ удаагийн баярыг зориулсан байна.
     Алексей Кудриныг огцруулжээ. Оросын сангийн сайдыг огцруулсан тухай  мэдээлэл шуугиан дэгдээв. Ийм огцролт оросын улс төрийн хүрээнд сүүлийн үед бараг болоогүй. Ерөнхийлөгч Дмитрий Медведев Кудриныг огцруулах тухай зарлигт өчигдөр орой гарын үсэг зурав. Сангийн сайдын үүний өмнө Вашингтонд хэлсэн үг  ийм хатуу шийдвэр гаргах шалтгаан болжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011
3
4
17