×
Орос улсад, Есдүгээр сар 2011
    Москва хот Универсиадын далбааг угтан авч байна. Оюутны спортын олон улсын холбооны  /ОСОХ/ далбаа ОУ-аар болон томоохон их сургуулиудын төвөөр бараг сар гаран аялаж байна. Энэ далбаа одоогийн байдлаар 5000 орчим километр аялаад байна. одоо Уралын нуруу, Алс Дорнодоор аялах үлдээд байна.
    ОУ-ын БХЯ  нөөц нь хэт ихэссэн тул Калашниковын АК-74 автомат буунаас татгалзахаар шийдсэн байна. Жанжин штабын дарга Николай Макаровын хэлснээр манай улсад байгаа дайчлагын нөөц нь хэрэглээнээс 10 дахин их байгаа юм. ОУ-ын цэргийн агуулахуудад зөвлөлтийн үеэс хуримтлагдсан хэдэн сая нэгж автомат буу байгаа гэж шинжээчид үнэлэж байна.
   ОУ-д  мансууруулах чанаргүй олсны ургамлыг аж үйлдвэрийн хэмжээнд ургуулахыг Улсын мансууруулах бодист хяналт тавих газраас санал болгосныг шинжээчид янз бүрээр хүлээж авлаа. Энэ санаачлага оросуудыг олсны ургамлаас гаргаж авсан зүйлд сонирхолтой болгож мэднэ гэж үзэж байна. Харин олсны ургамлаас гаргаж авсан тос, үр зэрэг нь аж үйлдвэрийн олон салбарт ихээхэн хэрэгцээтэй байгаа юм.
    Москвагийн Их театрын түүхэн байрыг сэргээн засварласан олон жилийн нөр их ажил дуусч байна. 10-р сарын 28-нд танхимд  үзэгчид пиг дүүрэн байх үеэр хөшгий нь домогт тайзан дээр өлгөнө. Их театр тайзны хоёр тансаг  хөшигтэй.
   ОХУ-ын сангийн дэд сайд Сергей Сторчак «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагадаа санхүүгийн зах зээлүүдийн байдал өөрчлөгдөх аюул тулгарсаар байгааг мэдэгдээд, гэвч эдийн засгийг ахин донсолгохоос сэрэмжилж болох хэд хэдэн угтвар нөхцөл бий гэж  хэллээ. 2008 оны байдал давтагдах эрсдэл дэлхийд одоогоор байсаар байна.
     ОУ-д болсон сүүлийн үеийн улс төрийн үйл явдалын өрнөл тус улсын бие даасан зээлийн рейтингд нөлөөлөхгүй. Өчигдөр Стандарт энд Пуурс /S&P/ олон улсын рейтингийн агентлаг ийм мэдээлэл тараасан байна. Ойрын үед оросын эдийн засгийн болон улсын санхүүгийн бодлогод өөрчлөлт орохгүй гэж шинжээчид үзэж байна.
    Спортын  олныг хамарсан төрөл Дэлхийн оюутны спортын наадмын хөтөлбөрт анх удаа багтана. Татар-башкирын «курэш» бөх 2013 онд Казаньд болох Дэлхийн оюутны спортын наадмын хөтөлбөрт орсон спортын 26 төрлийн нэг болно. Үндэсний «курэш» бөх  эрт дээр үеэс өргөн дэлгэрч, спортын дуртай төрөл болжээ.
    Одоо Сангийн яамны орлогч сайд хийж байгаа Антон Силуановыг ОХУ-ын Сангийн яамны сайдын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Силуанов Антон Германович 1963 оны 4-р сарын 12-нд Москва хотод төрсөн байна. 1985 онд Москвагийн санхүүгийн дээд сургуулийг "санхүү ба зээл" гэсэн мэргэжлээр төгсчээ. Эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн, герман хэлтэй, армид алба хаасан.
    Азийн нэгдсэн эрчим хүчний зах зээл байгуулах тухай тунхагт 2012 оны 7-р сард гарын үсэг зурна. Энэ баримт бичгийг боловсруулагчдын нэг Төрийн Думын дэд дарга, Оросын хийн нийгэмлэгийн тэргүүн Валерий Язев энэ тухай мэдэгдлээ.Азийн нэгдсэн эрчим хүчний зах зээлийн асуудлаарх Азийн парламентын ассамблейн /АПА/ хорооны ээлжит хуралдаан дээр оросын төлөөлөгч өөрийн саналыг илэрхийлсэн байна.
    Өнөөдрөөс Орос улсад  цахим засаглал бүрэн ажиллаж эхлэнэ. Одоо иргэн бүр gosuslugi. ru порталаар хандаж зөвлөмж авч болох төдийгүй өөрдөд нь ногдуулсан  татвар, торгуулийн  хэмжээг мэдэж, шаардлагатай бүх баримт бичгийг бүрдүүлж тухайлбал паспорт,нийгмийн тусламж, тэтгэвэр авах баримт, өргөдөл, анкетаа бөглөнэ гэсэн үг.
   Өнөөдөр Бүх дэлхийн аялал жуулчлалын өдөр. Дэлхийн ард түмнүүдийн хэлхээ холбоог хөгжүүлэхийн тулд Бүх дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас /БДАЖБ/ 1979 онд энэ баярыг санаачилсан юм. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст жуулчлалын улирал дуусч өмнөд хагаст эхлэж байгаад энэ удаагийн баярыг зориулсан байна.
     Алексей Кудриныг огцруулжээ. Оросын сангийн сайдыг огцруулсан тухай  мэдээлэл шуугиан дэгдээв. Ийм огцролт оросын улс төрийн хүрээнд сүүлийн үед бараг болоогүй. Ерөнхийлөгч Дмитрий Медведев Кудриныг огцруулах тухай зарлигт өчигдөр орой гарын үсэг зурав. Сангийн сайдын үүний өмнө Вашингтонд хэлсэн үг  ийм хатуу шийдвэр гаргах шалтгаан болжээ.
   Орос улс алс хол сансарт буцаж байна. Энэ оны сүүлээр мөн чиглэлээр чухал алхам хийнэ. Ангариг гарагийн хиймэл дагуулаас хөрсний дээж дэлхийд шилжүүлэх «Фобос-Херс» гариг хоорондын автомат станцыг хөөргөх юм. Энэ оны 11-р сард «Зенит» зөөгч пуужингаар түүнийг Байконур сансрын хөлгийн буудлаас хөөргөнө.
    Оросын эрдэмтэн Григорий Перельманы нэг сая долларын шагнал шинжлэх ухааны дэвшилд тус дөхөм үзүүлнэ. Францын Пуанкаре хүрээлэнд энэ хөрөнгөөр залуу математикчдэд тусгай алба байгуулна. Оросын эрдэмтэн Григорий Перельман Пуанкаре таамаглалыг нотлосноороо төдийгүй ер бус зангаараа дэлхий даяар алдаршав. 2006 онд тэрээр дэлхийн математикийн дээд шагнал - Филдсийн медалийг хүлээж авахаас татгалзав.
      Москвагийн Их театр  «Алтан тахиа» үлгэрийн  дууриар энэ удаагийн улиралаа нээв.Уран бүтээлчид олон жил сэлбэн шинэчлэж ирсэн  театрын түүхэн байрандаа энэ онд шилжинэ. Римский – Корсаковын «Алтан тахиа» дуурийг Их театрын шинэ тайзнаа одоогоор тоглож байна.
Дэлхийн биржууд энэ долоо хоногт эрс унав. Лхагва гаригийн орой АНУ-д эд хөрөнгийг маш их хэмжээгээр худалдаж эхлэв. Дараа нь зохисгүй үзэгдэл ази ба европын биржуудийг хамрав. Мөнгө-зээлийн бодлогыг өөрчлөнө гэсэн АНУ-ын холбооны нөөцийн газрын мэдэгдэл гол шалтгаан болсон юм. Мөн Европээс ирээд байгаа статистикийн таагүй тоо баримтууд гутрангүй байдлыг даамжруулав.
Оросын улс төрийн амьдралын гол үйл явдал өчигдөр «Нэгдсэн ОУ» намын их хурлын хүрээнд боллоо. ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев парламентын болох гэж байгаа сонгуульд «Нэгдсэн ОУ» намын нэрсийн жагсаалт ба засгийн газрыг тэргүүлэх түүнчлэн ерөнхий сайд Владимир Путин 2012 онд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэмших тухай их хурал дээр зарлан мэдээлэв.
    ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин нэр дэвших боллоо. ОУ-ын ерөнхий сайд, “Нэгдсэн ОУ” намын дарга өнөөдөр Москвад болж байгаа тус намын их хурал дээр ингэж мэдэгдлээ. Энэ их хурал дээр үг хэлсэн ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, В.Путинд ийм санал тавилаа.
   Зөвлөлт засгийн жилүүдэд алдагдсан оросын буддистуудын  Х11 тэргүүн Итгэл хамбын Монгол улсын дээд шагнал  «Эрдэнийн очир» нэгдүгээр зэргийн одонгийг  эргүүлэн олголоо.Тэрээр Сангхуг 1911 оноос 1917 оныг дуустал тэргүүлжээ.Буриадын Иволгиний дацанд ОХУ-д айлчлах үеэрээ очсон Монгол улсын ерөнхий сайд Сүхбаатарын Батболд хамба ламд одонг  нь эргүүлэн олголоо.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011
3
4
17