×
Орос улсад, Наймдугаар сар 2011
    Буриад улсын эрлийн “Рысь” экспедиц монголын Халх голын нутгаас буцаж ирлээ. Таван жил дараалан  Буриад улсын 180 орчим залуучууд 1939 онд японы түрэмгийлэгчидтэй хийсэн  Халхын голын тулалдаан болж өнгөрсөн газар  зөвлөлт-монголын дайчдын түүхэн замналаар аялал зохиосон юм.
    Орос улсад Төрийн думын сурталчилгаа эхэллээ. Үүний эхлэлийг  Орос улсын ерөнхийлөгч  Дмитрий Медведевын үзэглэсэн  “Парламентын доод танхимын 6 дахь удаагийн сонгуулийг 12-р сарын 4-нд явуулах тухай” зарлиг  тавьжээ.  Анх удаа Төрийн думд  таван жилээр сонгогдох юм.
    Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев сонгуулийн өмнөх ажлыг эхийг тавьлаа.  Даваа гаригт улс-төрийн намуудын удирдагч нартай хийсэн уулзалт дээр тэр 12-р сарын 4-нд Төрийн думын сонгууль явуулах тухай Зарлигт гарын үсэг зурлаа. Дмитрий Медведев улс-төрийн намуудыг сонгуулийн өмнөх  сурталчилгааны ажилдаа  үндэстэн хоорондын мөргөлдөөнийг өдөөсөн ямарч гоё зүйр цэцэн үгнээс зайлсхийхийг уриалжээ.
   Холбооны улсын статистикийн албаны мэдээгээр 2011 онд оросын хүн ам  87,5 мянган хүнээр багассан буюу 0,06 %  буурчээ. Хүн амын хэвийн өсөлт  Оросын дөнгөж 22  бүс нутагт гарчээ.  Нийтлэг дүгнэлт нь дараах байдлаар харагдаж байна. 2007 онд оросын  хүн ам дээд зэргээр өсчээ.
      Бүддийн шашинтнуудын  ариун, гэгээн шүтээн Богд Зонхав бурхан Буриадын  Агийн тойргийн Агниск тосгоны Цугольский хийдэд 77 жилийн дараа эргэн  ирлээ.  Тус хийд нь 1936 онд хаагдаж, 1988 онд сүсэгтэн олонд үүдээ нээх болсон юм. Саяхан хийд байгуулагдсаны  210 жил тохиожээ.
   Хятадын Шэньчжэнээс Казань хотод Универсиадын туг шилжин ирлээ.  Дэлхийн спортын үйл явдлуудын гол бэлэг тэмдэг ОРос улсад 40 жилийн дараа ирлээ. Анх 1973 онд Москва хотод дэлхийн оюутны спортын Универсиад зохион явагдсан юм. Казаньд зохиогдох тоглолтууд эхлэх хүртэл  2 жил үлдээд байна. Бэлтгэл ажил өндөрлөх тийш хандаж байна.
     ОХУ-БНАСАУ-Өмнөд Солонгосын хийн төслийн улс төрийн эхлэл - Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев, БНАСАУ ын удирдагч Ким Чен Ир нарын 8-р сарын 24-нд Улаан-Үд хотод болж өнгөрсөн уулзалтын хамгийн чухал үр дүнгийн нэг болсон юм. Орос улс хийн хоолойг БНАСАУ-аас дамжуулан Өмнөд Солонгос руу тавихыг санал болгосон юм.
   БНАСАУ  цөмийн зэсгийн асуудлаар  хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн байгаагаа илэрхийлэн, Оросын хийн хоолойг өөрийн нутаг дэсвгэр дээгүүр  Өмнөд Солонгос руу дамжуулан барихыг сайшаав.  Орос улсын ерөнхийлөгч  Дмитрий Медведев, БНАСАУ-ын удидагч Ким Чен Ир нарын  Улаан-Үдэд хийсэн уулзалт ийм дүгнэлтэнд хүргэв. Уулзалт  хоёр цаг гаруй  үргэлжилжээ.
    “Үндэстэн хоорондын мөргөлдөөн, мульти соёлын (мультикультурализм) бодлого, шилжилт хөдөлгөөөний тулгамдсан асуудал"  - Ярославлийн Олон улсын гуравдахь чуулганы  сэдвүүд. 9-р сарын 7,8 өдрүүдэд болж өнгөрөх юм. Сэдвүүдийн сонголт энэ жил маш их сонирхол татаж байгаа гэж  зохион байгуулагчид тэмдэглэж байна. Ярославль нь гурав дахь удаагаа улс-төрийн чуулганыхныг хүлээн авч байгаа юм.
    Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев БНАСАУ-ын удирдагч Ким Чен Иртэй уулзана. Ким Чен Ирийн хуягласан гал тэрэг одоо Сибирийн төмөр замаар явж байна. Мягмар гаригт тэр Буриадын нийслэл Улаан-Үд хотод хүрэлцэн ирнэ. БНАСАУ-ын тэргүүний айлчлалыг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өргөн бичиж байна.
   Олон улсын сансрын төв /ОУСТ/ Сколково-шинэтгэлийн хотод   бий болох юм.  Үүнтэй холбоотой гэрээг Жуковскийд болсон  Олон улсын агаар-сансрын үзэсгэлэнгийн үеэр үзэглэжээ. Олон улсын сансрын төвийг  барьж байгуулахад  Сколково сан, “Энергия” - Оросын пуужин-сансрын корпорац хамтран хөрөнгө оруулна.
   Орос улсад 8-р сарын 22-нд Төрийн далбааны өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг юм. Уламжлалт гурван өнгөт  далбаа нь олон зуун жилийн түүхтэй билээ.  Далбаа 17-р зуунд бий болжээ, гэсэн ч 20-р зууны ихэнх үед түүнийг хориглож байжээ.
   Орос улс ойрын гурван жилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдын тав тухтай орчинг бүрдүүлэхэд 50 тэрбум /1.6 тэр бум  долл./ гаруй рублийн хөрөнгө оруулалт хийнэ. Энэ тухай ерөнхий сайд Владимир Путин  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөгчидтэй болон Бүх оросын ардын фронтын зохицуулах зөвлөлийн гишүүдтэй хийсэн уулзалт дээр мэдэгдлээ.
   Монгол улс армийн зэвсэглэлдээ Орос улсаас буудлагын зэвсэг худалдан авах болно. Саяхан БН Удмурт улсын нийслэл Ижевск хотод Монголын БХЯ-ны төлөөлөгчид зочилжээ. Ижевскэд Михаил Калашников амьдардаг. Тэр дэлхийд нэрд гарсан автоматыг зохион  бүтээсэн бөгөөд түүний нэрээр дэлхийн шилдэг автомат, винтовк, гарнотомёт, гар буу зэргийг нэрлэсэн байдаг.
  Орос, Хятад, Солонгос, АНУ,Европын нилээд хэдэн орнуудын 500 гаруй төлөөлөгчид  Сахад цугларчээ. 8-р сарын 17-19 өдрүүдэд энд Оросын зүүн-хойд бүс нутгийг хөгжүүлэх олон улсын  бага хурал болж байна.Чуулганы салбар хуралдаануудад ойрын үед АНД-н орнуудын бүс нутагт Орос улс байр сууриа бэхжүүлэхтэй холбоотой нилээд өргөн  хэмжээний төслүүдийг хэлэлцэнэ.
    Монгол улсад алтны  орд газруудыг ашиглаж буй нь Сэлэнгэ мөрөн  болон түүний  цутгалан  Байгаль нуурт ихээхэн хохирол учруулж байна. Энэ тухай “Сэлэнгэ-Байгаль “ экспедицийн тайланд дурджээ. Экспедиц нь хоёр орны шинжлэх ухааны хүрээлэнгүүд арав орчим эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэгтгэдэг бөгөөд тэдний дотор Москвагийн их сургууль ордог юм.
    9-р сарын эхээр Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын ивээл дор явагдах “Нийгмийн олон талт  үзэгдлийн орчин цагийн төрийн үүрэг” чуулган Ярославль хотод болно. Энэ удаагийн чуулган ирсэн зочдын хувьд санал бодлоо солилцох болон орчин үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх талбар болох юм.
    Дэлхийн хүнсний худалдааны үнэ өнгөрсөн оны 7-р сарынхтай харьцуулбал гуравны нэгээр өсчээ. Энэ тухай Дэлхийн Банкны сүүлийн илтгэлд дурьджээ. Ялангуяа, өнгөрсөн жил эрдэнэ шиш - 84 %, элсэн чихэр - 62 %  өссөн байна. НҮБ-ын шинжээчдийн үзэж буйгаар ойрын арван жилд  хүнсний үнэ үргэлжлэн нэмэгдэх ажээ.
   Орос улсад дэлхийд нэртэй  агаарын давшилтаас  хамгаалах цогцолбор С-300-гийн үйлдвэрлэлийг зосгоов. 40 жилийн өмнө тэднийг цэргийн манаанд анх нийлүүлж байжээ. Өнгөрсөн зууны 90-ээд оны дунд үеэс энэхүү систем нь зөвхөн экспортод гарч байв. Одоо тэд 15 орны батлан хамгаалахын албанд зүтгэж байна.
   Өнөөдөр Москва орчмын Жуковский хотхонд Олон улсын сансрын болон агаарын хөлгийн “МАКС-2011" үзэсгэлэн 10 дахь удаагаа зохиогдож байна.  МАКС-2011 нь ерөнхий сайдууд оролцож байгаа тоогоороо ч  бүх дээд амжилтуудыг ардаа орхих юм. Энэ жил 200 гаруй  онгоц, нисдэг тэргүүд болон бусад төрлийн нисдэг төхөөрөмжүүд оролцож байна.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
3
9
21
23
27
28