×
Орос улсад, 25 Долоодугаар сарын 2011
   Буриадын улсын  дуурь, бүжгийн  театрт  дөрвөн өдрийн турш хүндэтгэлийн найрал хөгжмийн  болон сонгодог дуурийн   концертын хөтөлбөрийн  оронд монголын морин хуурын аялгуу, алтайн хэнгэрэг, якутын кырымпы, тувагийн  варган болоод хосгүй гайхамшигт хөөмий эгшиглэж байна.
  Одоо Хар тэнгисийн Сочи хотын гудамжуудад тамхи татаж буй хүн бараг  дайралдахгүй байна. 2014 оны өвлийн Олимпийг хүлээж авах амралт сувиллын хот тамхигүй  болж, эмнэлэг, сургууль болон соёл спортын байгууллагуудад тамхи татахгүй байна. Эндхийн маш олон наран шарлагын зөвхөн тусгай хэсэгт тамхи татаж болно.
   2011 онд  Орос улсад  2,5 сая автомашин худалдах ёстой. Энэ нь өсөлтийн 40 хувь болно гэж PricewaterhouseCoopers компани оросын автомашины зах зээлийн хөгжлийг таамнажээ. Оросын оршин суугчид зөвхөн эхний хагас жилд шинэ машин худалдан авахад бараг 1 тэрбум доллар зарцуулжээ. Жилийн худалдааны өсөлт 2010 оны үзүүлэлтээс 20 хувиар давах байсан.
   Героиний эсрэг үр дүнтэй вакцин боловсруулсан гэж америкийн эрдэмтэд зарлан мэдээлэв. Шинэ бэлдмэл мансууралыг зогсооход дархлалын системийг «сургана» гэж тэд үзэж байна. Энэ нь мансуурагчийг анагаах амжилттай арга барилыг боловсруулах замаар хийсэн томоохон  алхам  юм гэж Journal of Medicinal Chemistry бичжээ. Оросын мэргэжилтнүүд далайн чанадад боловсруулсан бэлдмэлийн анагаах чанарт итгэхгүй байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011
2
3
6
10
11
16
17
22
23
24
27
30