×
Орос улсад, 14 Долоодугаар сарын 2011
   Хэдий хир буулт хийнэв, төдий чинээ  авч чаддаг гэсэн  мэргэн ухааныг  санаж явахад ашиг тустай гэдгийг гаалийн хамтын ажиллагааныхан гүнзгий мэдэрчээ. Монгол болон Гаалийн холбоо -Орос, Белорус, Казахстан улстай худалдааны чөлөөт бүс байгуулах асуудлыг хэлэлцэх зорилгоор Орос, Монгол хоёр улс хамтарсан судлаачдын бүлгийг байгуулах болоод байна.
  Оросын  пуужин-сансрын  «Энерги»  корпораци хиймэл дагуулыг тойрог замд засварлах сансрын хөлөг бүтээж байна. Түүнчлэн мөн сансрын хөлөг дэлхий орчмын тойрог замыг хэрэглэж дууссан аппарат ба сансрын хог гэгчээс цэвэрлэх юм. 2015 онд шинэ сансрын хөлгийг «Восточный» сансрын хөлгийн буудлаас нисгэгчгүй дэглэмээр хөөргөнө.
   Оросын  үйлдвэрлэл эрхлэгч Юрий Мильнер, Алишер Усманов нар Twitter бичил блогийн үйлчилгээнд зориулан 400 сая доллар гаргана. Тэд дэлхийн олонд түгсэн Интернетийн арван  сүлжээний нэгний бүх хувьцааны 5 хувийг худалдан авах бодолтой байна. 2006 онд байгуулагдсан  Twitter одоо 200 сая гаруй хэрэглэгчтэй болжээ.
   Гадаад эдийн засгийн банк Оросын эдийн засгийн зах зээлд байр сууриа бэхжүүлж байна. Владимир Путины даргаласан тус банкны ажиглагчдын зөвлөлийн хуралдаанаар стратегийн шинэ шинэ санаачилуудыг авч үзэж хэлэлцэв. Гадаад эдийн засгийн банк  өндөр үр дүнд хүрч, 2010 оны дүнгээр цэвэр ашиг нь 1 тэрбум гаруй доллар болсныг ерөнхий сайд хуралдаан дээр онцлов.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011
2
3
6
10
11
16
17
22
23
24
27
30