×
Орос улсад, 9 Зургаадугаар сарын 2011
  Оросын эрдэмтэд  Арктикийн хамгаалвал зохих тэнгис, эрэг хавийн нутгийг газрын зураг дээр тэмдэглэв. Гараг дэлхийн хойд бүс нутгийн биологийн  төрөл зүйлийн  Атлас Орос улсад бий боллоо. Хэвлэл ан амьтан, ургамал, тэдний нутагшсан болон тархсан газрын 20 гаруй зураг агуулж байна.
   Брюссельд болсон Орос-НАТО-гийн Зөвлөлийн  батлан хамгаалахын сайд нарын  түвшингийн уулзалт нь шуугиан тарьсангүй. Өнөөдрийн хамгийн их анхаарал татаж буй  Европ тивд ПДХС байгуулах  асуудлаар талууд байр сууриа нэгтгэж чадсангүй. Оросын талын үзэж буйгаар санал зөрөлдөөн нь зарчмын шинж чанарыг агуулж байгаа аж.
   Дэлхийн атомын эрчим хүчний салбарын тэргүүлэх ажилтнууд атомын энергийг хөгжүүлэх зөвлөмжийг «Фукусима» АЦС-д осол гарснаас  хойш анх удаа «Атомэкспо» форум дээр уялдуулан зохицуулж боловсруулсан байна. Уулзалтад оролцогчид станцын аюулгүй  ажиллагааны  асуудлыг шийдвэрлэх олон улсын баримт бичгуудийг боловсруулах тухай Оросын ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжлээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011
5
11
14
15
16
18