×
Орос улсад, 7 Зургаадугаар сарын 2011
   Анх тэднийг харахад залуу хөл бөмбөгчид байна гэж бодогдох боловч ерөөсөө ч тийм биш. Эдгээр хөвгүүд  Оросын спортын хамгийн залуу  төрөл хөл бөмбөгийн фристайлын шүтэн бишрэгчид юм. Хөл бөмбөгтэй нийтлэг зүйл нь гэвэл зөвхөн бөмбөг, өмсгөл юм. Фристайлчууд өөрсдийн сонирхлоо гоо сайхныг үнэлдэг  уран гулгалт, уран гимнастикийн төрөлтэй харьцуулдаг.
    Монгол улсад болон Халимаг улсад хамтарсан мах, махан бүтэгдээхүүн  боловсруулах үйлдвэр байгуулах болно. Энэ тухай Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр мэдэгдсэн юм. Оросын хөдөө аж ахуйн орлогч сайд Сергей Королёвын хэлснээр  Орос улс монгол малын махыг оросын зах зээлд нийлүүлэх туйлын сонирхолтой байгаа ажээ.
    Дэлхийд нэрд гарсан оросын загвар зохион бүтээгч Вячеслав Зайцевын цуглуулга болон 30 жилийн дотор түүний зохиосон хувцасны загварыг үзүүлэх арга хэмжээгээр «Бидний өв» оросын соёл урлагийн жил дутмын наадам Нью Йоркод нээгдлээ.
    Автомашин угсрах шинэ дэглэмийг Орост нэвтрүүлснээр үндэсний автомашины аж үйлдвэрт оруулах хөрөнгө хоёр дахин нэмэгдэнэ. Урьдын  ёс журмын үед  оросын эдийн засагт хоёр тэрбум гаруй доллар оруулсан бол ойрын гурван-дөрвөн жилд мөн үзүүлэлт таван тэрбумд хүрнэ.Дэлхийн автомашины тэргүүлэх компаниуд хэдэн жилийн өмнө өөрийн үйлдвэрүүдийг Орост нээж эхлэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011
5
11
14
15
16
18