×
Орос улсад, 29 Дөрөвдүгээр сарын 2011
Forbes дэлхийн хамгийн нөлөөтэй, баян  хүмүүсийн нэрсийн жагсаалтаа шинэчилжээ. Сэтгүүлийн нийтэлснээр  2010 онд Газпром нь цэвэр ашгийнхаа үзүүлэлтээр гуравдугаар байранд  оржээ. Бусад үзүүлэлтийнхээ нийт дүнгээр: худалдааны хэмжээ, өр, авлага болон хөрөнгөжилтөөр  оросын томоохон хийн компани нь нэг байраар ахиж, 16 байрыг эзлэх болжээ. Шинжээчдийн үзэж буйгаар дараа жил Газпром байр суурь илүү батжина.
Орос улсын нийслэл “Эрүүл аж төрөх ёс болон халдваргүй өвчнүүд  ”сэдвээр эрүүл мэндийн олон улсын бага хурлыг  зохион явуулсан анхны хот боллоо. Энэ арга хэмжээ  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ ивээл дор зохиогдсон төдийгүй,  хуралд ДЭМБ тэргүүн Маргарет Чен болон 160 орны  800 гаруй мэргэжилтэн оролцож байна.
Орос улс хөдөө аж ахуйн салбарыг дэмжих ажлаа эрчимжүүлж байна. Энэхүү туслалцаа, дэмжлэгийг авахаар газар тариалангийн томоохон төдийгүй, жижиг фермерүүд ч санаархаж болох юм. Энэ тухай ЗГ-ын тэргүүлэгчдийн хуралдаан дээр ярьсан төдийгүй өнгөрсөн оны газар тариалангийн дүнг гаргаж, энэ жилийн төлөвлөгөөг хэлэлцэв. 2010 онд Орос улсын газар нутаг багагүй бэрхшээл үзсэн.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011
3
30