×
Орос улсад, 20 Дөрөвдүгээр сарын 2011
Орос улс хямралаас хойшхи үеийн үсрэлтээ хийсэн гэж ОХУ-ын ерөнхий сайд В.Путин хэллээ. Үндэсний эдийн засаг даяарчлалыг хамарсан эдийн засгийн хямралыг даван тууллаа гэж тэрээр Төрийн Думын хуралдаан дээр хэллээ. Засгийн газар үүнийг үндэслээд нийгмийн хөгжил ба эдийн засгийн өргөн хэмжээний хөтөлбөр болон эдийн засгийг шинэчлэх шинэ төлөвлөгөөг боловсруулж байна.
2014 онд Сочи хотод болох Өвлийн олимпийн наадмын билиг тэмдэгтэй зоосыг ОУ-ын Төв банк гаргалаа. Энэ зоосны хөтөлбөр олимпийн хөдөлгөөний түүхэнд хамгийн өргөн хүрээг хамарсан нь байх юм. Түүнийг зохиогчид дэлхийг ангайлгахыг хүсэж байгаа юм байна. 2011-2013 оны хооронд алт, мөнгө, өнгөт металлаар 46 төрлийн дурсгалын зоос гаргах юм байна.
Орос Япон хоёр улс найрамдлын гэрээ байгуулаагүй ч жинхэнэ анд нөхөд юм гэж ОХУ-ын засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Игорь Шувалов Москвад албан үүргээ биелүүлж дуусч байгаа Японы элчин сайд Масахару Конод мэдэгдлээ.Орос улс, Япон улс ба түүний ард түмэнд үнэхээр найрсгаар хандаж байгааг Игорь Шувалов онцлов.
Улаан талбай дахь Мавзолейг Владимир Лениний мэндэлсний 141 жилийн ойн өмнөхөн олон нийтэд  ахин нээжээ. Түүнийг 45 хоног хааж, уламжлалт сэргийлэх ажилыг хийсэн юм. Одоо хүссэн хүн бүр болгон дэлхийн пролетари нарын жолоодогчийн дурсгалд мягмар,лхагва, пурэв ,бямба гаригт мавзолейд очиж хүндэтгэл үзүүлэх бололмжтой болж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011
3
30