×
Орос улсад, 18 Дөрөвдүгээр сарын 2011
Сургуулийн сурагчдыг мансууруулах бодис хэрэглэдэг эсхийг шалгах эрх олгох холбооны хууль батлах шаардлагатай гэдэгт  ерөнхийлөгч  Д.Медведев итгэлтэй байна. Өнөөдөр сибирийн Эрхүү хотод болсон Төрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралдааныг залуучуудын дунд мансууруулах бодист донтох явдлыг урьдчилан сэргийлэх асуудалд зориуллаа. Мансууруулах бодист донтох асуудал үндэсний аюулгүй байдалд бодит аюул болж байгаа учир хамгийн хатуу ширүүн арга хэмжээ авахаар шийдсэн байна.
Оросын нийслэл Москвагийн түүх,соёлын өвийн өдрийг өнөөдөр түүх дурсгалт газрын Олон улсын өдрийг тохиолдуулан уламжлал ёсоор тэмдэглэж байна. Мөн өдөр үзэгчид ерийн өдрүүдэд чөлөөтэй оруулахгүй  түүхт  орд харш, эдлэн, барилга байшинтай танилцдаг  юм. Ер нь эдгээр орд харшид элчин сайдын яам, банк, пүүс компани бүр цэргийн байгууллагууд байрлаж ажилладаг.
Саран дээр нарны зай хураагуурын талбай бий болж магадгүй. Энэ зай хураагуурт нарнаас хуримтлагдсан  эрчим хүчийг манай Дэлхий рүү явуулна. Энэ нь Сибирийн хагас дамжуулагчийн физикийн хүрээлэнгийн эрдэмтэд, АНУ-ын Хьюстоны их сургуулийн мэргэжилтнүүдийн хамтарсан төсөл юм. Сэргээгдэх эрчим хүч, уламжлалт эрчим хүчний жинхэнэ өрсөлдөгч болоод байна.
Онц байдлаас урьдчилан сэрэмжлэх, түүний хор уршгийг арилгах  олон улсын түншлэлийн механизмыг ойрын үед байгуулах ёстой гэж Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдлээ. Ноцтой осолын хор уршгийг арилгах ажиллагааг уялдуулан зохицуулж чадахгүй тохиолдол гардгийг «Фукусима-1» АЦС-ыг тойрсон нөхцөл байдлын даамжрал тусган харууллаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011
3
30