×
Орос улсад, 17 Дөрөвдүгээр сарын 2011
ОУ-ын дараагийн ерөнхийлөгч хэн болох вэ. Энэ сэдэв оросын мэлээлэлийн орон зайг дүүргэх шиг боллоо. 2012 оны ерөнхийлөгчийн суудлын төлөө тэд тэмцэх тэмцэхгүй талаар ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёрын мэдэгдэл олон нийтийн болон ХМХ-ийн анхаарлын төвд байлаа. Харин асуулт нээлттэй хэвээрээ үлдлээ. ОУ-ын улс төрийн амьдралыг далдуур үймүүлж орхилоо.
Дэлхий орчмын сансарын орон зайд анхны хүн ниссэний 50 жилийн ойг дэлхий даяараа энэ долоо хоногт тэмдэглэлээ. 1961 оны 4-р сарын 12-нд зөвлөлтийн нисэгч Юрий Гагарин “Восток” хөлгөөр манай гаригийг тойрон ниссэн билээ. Энэ өдрөөс эхлэн хүн төрлөхтөний сансарын эрин эхэлсэн юм.
“Евросеть” холдингийг оролцуулаад оросын 4-5 компани Гонконгийн хөрөнгийн бирж дээр гарах ёстой. Азид томоохонд ордог энэ хөрөнгийн биржээр зочилсныхоо дараа ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев ингэж мэдэгдлээ. Ирээдүйн хэлхээ холбоо, оросын эдийн засгийг хөгжүүлэх болон Москвад олон улсын санхүүгийн төв байгуулахад тус болно гэдэгт тэр итгэж байна.
Орос, Белорусс, Казахстан улсуудын Гаалийн холбоо ЕХ-ны замаар хөгжиж байна. ОХУ-ын засгийн газрын 1-р орлогч  Игорь Шувалов, “Россия-24” сувгийн мэдээлэлийн хөтөлбөрөөр энэ тухай мэдэгдлээ. ОУ ази, европыг хослуулан нэгтгэдэг гэдгийг тэр санууллаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011
3
30