×
Орос улсад, 12 Дөрөвдүгээр сарын 2011
«Өмнөд Урал дахь инновацийн өдрүүд»  олон улсын бага хурал өнөөдөр Оросын өмнөд Уралын Челябинск мужид нээгдлээ. Бага хурал гадаадын аль болох олон хөрөнгө оруулагчийн анхаарлыг татах гол зорилготой. Ялангуяа санхүү төдийгүй орчин цагийн технологи олгох хөрөнгө оруулагчид шаардагдаж байна. Эдүгээ Челябинск муж  гадаадаас  оруулсан хөрөнгийн хэр хэмжээгээр тэргүүлж буй оросын таван бүс нутгийн нэг боллоо.
Одоогоос 50 жилийн өмнө - 1961 оны 4-р сарын 12- ны өдөр –Зөвлөлтийн сансрын нисгэгч Юрий Гагарин сансрын уудамд анх удаа нисч, хүн төрөлхтөний түүхэнд шинэ хуудас нээсэн билээ. Энэхүү түүхэн үйл явдал нь хүн төрөлхтөний сансрын шинэ эриний эхлэлийг тавьсан төдийгүй  сансар огторгуйн шинжилгээ судалгааны хөгжилд шинэ шинэ чиглэлүүд, технологиуд бий болгосноороо чухал ач холбогдолтой юм.
20 хүн сансрын нисгэгчдийн анхны отрядын гишүүн болжээ. Хүн бүр нислэг хийх мөрөөдөлтэй байсан ч Юрий Гагарин л сансрыг эзэмших замыг нээсэн юм. Тэрээр бидний дотор  хамгийн шилдэг нь байсан гэж ЗХУ-ын хошой баатар, нисэх хүчний хошууч генерал, анхны сансрын нисэгчдийн нэг Виктор Горбатко үзэж байна.
Энэ зун Орост нээх байгалийн хийн бирж төрийн нүүрс ус төрөгчийн зах зээлийг цоо шинэ түвшинд гаргах ёстой.Шинжээчдийн тэмдэглэсэнчилэн мөн алхам үнэ тогтоохыг илүү ил тод болгож, дотоодын хэрэглэгчдэд хий нийлүүлэх асуудлыг шийдвэрлэж төдийгүй оросын компаниудын байр суурийг гадаадын зах зээлд бэхжүүлнэ. Урьд өмнө ч Орост байгалийн хийн худалдаа хийж үзсэн билээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011
3
30