×
Орос улсад, 15 Гуравдугаар сарын 2011
Алс-Дорнодод цацрагийн идэвхи цагт 10-17 цагт мкр  буюу  хэвийн хэмжээнд байна. Дашрамд хэлэхэд хэвийн хэмжээний дээд цэг  цагт 30 мкр  байдаг аж. Одоо тус бүсэд эрчимтэй цацрагийн хэмжилт явуулж байна. Энэ ажлыг усцагуурын лабораторын мэргэжилтнүүд явуулж байгаа юм. Эдгээр шинжилгээ болон байдлын талаар цуглуулсан материал, дүгнэлтүүдийг  ОБЯ-ны хямралын үеийг удирдах төвд шилжүүлдэг.
Ерөнхий сайд Владимир Путин Орос улсад  эдийн засгийн онцгой бүсүүдийг  өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хэд  хэдэн санаачилга дэвшүүлэв.Тухайлбал хөрөнгө оруулалтын нэмэлт тааламжтай нөхцлийг бүрдүүлэх юм. Засгийн газрын тэргүүн  урт хугацааны стратегийг бизнест санал болгож, эдийн засгийн онцгой бүсүүдийн үйл ажиллагааг дүгнэв. Манай орны хөгжил эдгээр бүсийн үйл ажиллагаанаас ихээхэн шалтгаалж байна.

3-р сарын 15 –нд ажлын айлчлал хийхээр Москвад ирэх Түркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган  ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев  нар хоёр  талын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар болон дэлхийн тулгамдсан асуудлуудаар хэлэлцэж ярилцана.  Олон улсын чухал асуудлуудад нилээд анхаарал хандуулна. Үүнд мөн Хойд Африк болон Ойрхи-Дорнодын  байдал ч орж байгаа юм.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
8
14
21