×
Орос улсад, 10 Гуравдугаар сарын 2011
Уралын Екатеринбург, сибирийн Красноярск хоёр хот евразийн ба Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын хөгжмийн  наадмыг зохион байгуулахыг санаачилжээ. Екатеринбург хотын санаачилсан Евразийн хөгжмийн наадам Европ, Азийн хилийн уулзар дээр оршдог хотын хувьд зүй ёсны төсөл болно. Аж үйлдвэр, соёлын томоохон төв Екатеринбург хот өөрийгөө евразийн орон зайн төв хэмээн үзэж ирсэн.
Улсын Дум хахууль өгөгч,авагчийг илүү хатуу шийтгэх хуулийн төслийг авч үзэж хэлэлцэж эхэллээ. Энэ хуулийг батлавал хахуульдагчид  хууль бусаар авсан мөнгөөсөө 100 дахин илүү их хэмжээний торгууль төр улсад төлөх юм.Шинэ хууль  улс орны хөгжлийг нэлээд саатуулж байгаа авилгалтай тэмцэх төрийн бодлогын чухал хэсэг болно.
 АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдены Орос улсад хийж буй айлчлал  Оросыг Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлэх болон Жексон-Вэникийн засварыг хүчингүй болгоход тус дөхөм үзүүлнэ гэдэгт Москва найдаж байна. АНУ-ын  дэд ерөнхийлөгч их туршлагатай, конгрессын гишүүдтэй сайн харилцаатай зүтгэлтэн юм.
Орос Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх асуудлаар дэлхийн банкны тэргүүлэх удирдагчид  зөвлөгөө өгч байх болно. Москвагийн Олон улсын санхүүгийн төвийн зөвлөлдөх зөвлөлд орох  саналыг Goldman компаний тэргүүн Ллойд Бланкфейн, Blackstone компаний үүсгэн байгуулагч Стив Шварцманн,  JPMorgan Chase-ийн  Жимми Даймон, Bank of America компаний Брайен Мойнихен нар хүлээж аваад байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
8
14
21