×
Орос улсад, 4 Гуравдугаар сарын 2011
Хосгүй ургамал, бичил организмыг хадгалах нэгдсэн төвийг «Сколково» инновацийн төвийн сууринд байгуулж магадгүй. ОХУ-ын олон нийтийн танхимаас ийм санаачилга дэвшүүлжээ. Урьдчилан харахын аргагүй тохиолдол буюу сүйрэл гарсан үед хэрэглэх олон тонн хүнсний бүтээгдэхүүн төдийгүй оросын эрдэм шинжилгээний байгууллагуудын биологийн хосгүй материалын үнэлж барашгүй ач холбогдолтой цуглуулга манай орны нөөц баялаг болсон юм.
Хаврын анхны дусал эмэгтэйчүүдийн баяр ойртсоныг санууллаа. Орост Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг хавар, хайр дурлалын сайн сайхан баярын хувьд тэмдэглэдэг. Энэ нь оросын бүх эмэгтэй нас сүүдэр, нийгмийн гаралаас үл шалтгаалан эрэгтэйчүүдийн анхаарлын төвд байдаг  оны ганц өдөр байх. Мөн өдөр эмэгтэйчүүдэд цэцэг бэлэглэж, найрсаг үг хэлдэг.
Долоон мянган  км-ийн алс ч  энэ нь хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд огтхон нөлөөгүй зүйл  гэж Халимагийн Элстэй хотын Монголын  мэдээлэл-соёлын төвийн  тэргүүн Баатар Очиров яриагаа эхлэв. Тэрээр таван жилийн өмнө байгуулагдсан энэ төвийн захирлаар саяхнаас ажиллах болсон юм. Халимаг улс нь Орос улсын европын хэсгийн зүүн-өмнөд хэсэгт оршидог юм.
Орос Улсад “Домодедово” онгоцны буудал дээр болсон эмгэнэлт явдлын хохирогчдыг нэхэн санаж байна. 40 хоногийн өмнө террорист амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж улмаар 37 хүний амь эрсдэн, зуу гаруй хүн шархадсан юм. 1-рсарын 24-нд бөмбөг дэлбэрсэний дараа, Орос улсын ерөнхийлөгч тээврийн аюулгүй байдлын хяналтыг эрчимжүүлэх тухай мэдэгдэл хийсэн.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
8
14
21