×
Орос улсад, 27 Хоёрдугаар сарын 2011
Тэд шүлэг уншиж, дуу дуулж, хэлний дурэм болон дуудлагаар жижигхэн шалгалтын даалгавар биелүүлж, бяцхан жүжиг тоглож байна. Энэ бүгдийг орос хэл дээр хийж байгаа юм. Москвад 2-р сарын 25-нд гадаадын хүүхдүүдэд зориулсан “Орос хэлээр ОУ-ын тухай” олон улсын орос хэлний олимпиад гараандаа орлоо.
2014 оны Сочийн өвлийн Олимпийн сахиус тэмдэгээр Ирвэс, Цагаан баавгайн бамбарууш, Туулай гурвыг сонголоо. 2-р сарын 26-ны орой дууссан санал асуулгын дүнг 1-р сувгын “Сахиус тэмдэг. Сочи-2014. Бариа” хөтөлбөрөөр зарлаллаа. Уралдааны төгсгөлийн шатанд сахиус тэмдэг бүрт тусгай утасны дугаар өгсөн бөгөөд энэ дугаараар оролцогч бүхэн утасдах буюу мессеж явуулах боломжтой байлаа.
Хойд Кавказын Нальчик хотод алан хядах ажиллагааны эсрэг дэглэм тогтоолоо. Энэ дэглэмийн дагуу нийгмийн хэв журам сахиулах хамгаалалтыг хүчтэй болгох, баримт бичиг шалгах, тээврийн болон явган хүний хөдөлгөөнийг хязгаарлах болсон байна. Алан хядагчдыг хоргүй болгох, эрж хайхад энэ арга хэмжээнүүд зайлшгүй шаардлагатай юм.
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
6