×
Орос улсад, 15 Хоёрдугаар сарын 2011
Ангараг гараг руу нислэг хийх туршилтад оролцогчид өчигдөр хамгийн гол ажиллагааг сургуулилж,  Ангараг гараг дээр анх удаа гарав. Тэд нийт гурван удаа гарах ёстой. Оросын ШУА-ийн  Москвагийн анагаах ухаан-биологийн хүрээлэнд хийж буй «Ангараг 500» туршилтын мөн хэсэг Москва орчмын нислэгийг удирдах төв дахь том дэлгэцнээ тусгагдсан хийгээд 200 сэтгүүлч түүнийг ажиглав.
Оросод удахгүй жинхэнэ алтны хумхаа эхэлж магадгүй. Хууль тогтоогчид «Газар доорхи баялагийн» тухай хуулинд Оросын иргэдэд алт олборлох эрхийг олгосон  өөрчлөлт  боловсруулж байна. Бизнес эрхэлж байгаа хувь хүн аж үйлдвэрийн ач холбогдолгүй болсон орд газарт  алт олборлохын тулд газар доорхи баялагийг ашиглаж болох тухай хуулийн өөрчлөлтийг эхний хэлэлцүүлгээр Төрийн дум дэмжлээ.
  Орос улсад 2 дугаар сарын 15-аас гадаадын өндөр мэргэжилтэй мэргэжилтэн  ажиллах зөвшөөрлийг олгох талаархи эрх зүйн журмыг хялбаршуулсан байна. Оросын хууль тогтоомжид «Гадаадын өндөр мэргэжилтэй мэргэжилтэн» гэсэн ойлголт анх удаа өнгөрсөн онд бий болжээ.
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
6