×
Орос улсад, 13 Хоёрдугаар сарын 2011
  Энэ долоо хоногт Орос улсад сансрын жолоодлогот нислэгийг анх үндэслэн байгуулсан эрдэмтний нэг академич Мстислав Келдышын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэжээ. Гоц авъяастай математикч, баллистик энэ эрдэмтэн дэлхийн анхны хиймэл дагуул, Юрий Гагарины ниссэн сансрын хөлөг болон харь гаригт ниссэн автомат станцуудын тойрог зам, тийрэлтэт хүчийг тооцоолон гаргасан юм.
Орос, Японы хэлэлцээ энэ долоо хоногийн гол сэдвийн нэг байлаа. Москвад Японы ГЯЯ-ны тэргүүн сайд Сэйдзи Маэхараг хүлээн авчээ. Тэрээр Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров болон Үйлдвэр, худалдааны сайд Виктор Христенко нартай уулзав. Орос улс үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байсан боловч бүрэн хэмжээний хэлэлцээ хийж чадаагүй гэж шинжээчид тэмдэглэж байна.
Манай орны 70 хотод болдог нийт үндэсний «Оросын цанын зам 2011» гэсэн уралдаан уламжлал ёсоор Камчаткад гараагаа авчээ. Уралдаан тус хойгийн Корякийн тойргийн хэд хэдэн сууринд нэгэн зэрэг эхлэсэн байна. Петропавловск-Камчатк хотын ойролцоо болсон ерөнхий гараанд тамирчинд, сургуулийн сурагчид, оюутнууд, ажилчин, албан хаагчид зэрэг 6 мянга гаруй хүн оролцон гарав.
Оросын тамирчин Елена Исинбаева 2 дугаар сарын 12-нд Украины Донецк хотод болсон хөнгөн атлетикийн «Тулгуурын одод» тэмцээнд дэлхийн энэ элжилт улирлын дээд амжилт үзүүлж ялалт байгуулсан юм. Тулгууртай харайлтын Олимпийн хоёр удаагийн аврага 4 метр 85 сантиметрын өндөрт харайсан гэж ИТАР-ТАСС мэдээлж байна.
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
6