×
Орос улсад, 11 Хоёрдугаар сарын 2011
  Рунет сүлжээнд 14 нас хүрээгүй 10 сая хэрэглэгч байгааг мэргэгжилтнүүд тооцоолжээ. Оросын хүүхдүүд Интернетэд долоо хоногт дунджаар 23 цаг суудаг. Дунд сургуулийн гурван хүүхдийн нэг нь насанд хүрэгчдийн сүлжээнд нэвтэрдэг. Хүүхдийг зохисгүй контентээс хамгаалах нь Москвад болж өнгөрсөн «Интернет ба хүүхэд» чуулга уулзалтын хамгийн тулгамдсан асуудал болсон байна.
Орос  улсын бүх цахилгаан эрчим хүчний барагцаалбал 16 хувийг үйлдвэрлэж буй «Росатом» улсын корпораци инновацийн чиглэлийг өргөжүүлж байна. Энэ онд эрдэм шинжилгээний ба туршилт-зохион бүтээх ажилд бараг 700 сая доллар гаргах юм. Компани атомын технологийн салбарт  эрдэм шинжилгээний ба зохион бүүтээх ажиллагаанд бүх эргэлтийн хөрөнгийнхөө  бараг 6 хувийг  зарцуулж байна.
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
6