×
Орос улсад, 9 Хоёрдугаар сарын 2011
Оросын иргэний нисэх хүчин баялаг түүхтэй. Одоогоос 88 жилийн тэртээ Туполевын зохион бүтээсэн онгоц анхны байнгын нислэг хийж, зорчигчдыг Москвагаас Доод Новгородод амжилттай хүргэжээ. Тэр үеэс хойш Оросын нисэх хүчний хамтын нийгэмлэг ойн баяраа 2-р сарын 9-нд тэмдэглэдэг болсон билээ.
Сочид болох Олимпийн болон Параолимпийн бэлгэ тэмдгийг сонгох ажиллагаа Орос улсад эхэллээ. Телевизийн төв сувгаар 2014 оны Олимпийн тоглолтын нүүр царай болохыг горилсон бүтээлүүдийг танилцууллаа. Оросын иргэдэд 11 хувилбараас сонголт хийхийг санал болгосон байна. Шинжээчдийн шалгаруулах комисс тэдгээрийг улсын хэмжээний уралдаанд ирүүлсэн нийт 25 мянган саналаас сонгож авсан билээ.
Орос улсад зуны улирлын цагаас өвлийнхд шилжих шийдвэрийг энэ оны намраас  хүчингүй  болгох  тухай ерөнхийлөгч Дмитрий Медведев залуу эрдэмтэдтэй  уулзахдаа мэдээлэв. Энэ арга хэмжээ нааштай нөлөө үзүүлнэ. Учир нь  хүний төрөлхийн  биохэмнэлийг зөрчихгүй гэж  үзэж байна. «Зуны улирлын цагт шилжих нь нэг цагаар унтаж амрахыг багасгаж байна.
Гадаад хэргийн сайд Сэйзи Маэхарын Москвад хийх айлчлалд японы ерөнхий сайд таагүй нөхцөл бүрдүүлэв. Наото Кан « хойд нутгийн өдөр» гэгчтэй холбогдуулан үг хэлэхдээ «Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн 2010 оны 11-р сард Өмнөд Курилын арлуудад хийсэн айлчлалыг» хүлцэж үл болох бүдүүлэг хэрэг» гэжээ.
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
6