×
Орос улсад, 8 Хоёрдугаар сарын 2011
Дмитрий Медведев гадаадаас хөрөнгө оруулах санг байгуулах саналуудыг тодорхойлох даалгавар засгийн газарт өгсөн байна. Эдгээр саналыг нэг сарын дараа бэлэн болгох ёстой. Улс орныхоо хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулахад чиглэгдсэн Оросын эрх баригчдын шинэ алхамыг сайшаан дэмжиж байна гэж Европын сэргээн босголт, хөгжлийн банкны шинжээчид мэдэгдлээ.
Казань хотод 2013 оны Универсиадын тоглолт явуулахад бэлтгэх явцдаа спортын болон тээврийн бүтцийг хөгжүүлж, орон сууцыг  засварлахаас гадна хотынхоо түүх соёлын төвийг хамгаалж, шинэчлэхэд хүчин чармайлт гаргаж байгаа юм. Казанийн түүхийн төв нь "Старо-Татарская слобода"   дүүрэгт оршиж байгаа учраас чухам энэ дүүрэгт дархан цаазтай газар байгуулахаар шийдсэн байна.
2014 онд Сочид болох Олимпийн бэлэгдэлийн хувилбаруудыг өчигдөр Москвад танилцууллаа. Урьд магадлан шинжлэх комиссын гишүүд шилдэг 13 саналыг сонгож авсан билээ. 10 нь Олимпийнх, 3 нь Паралимпийнх. Цагаан баавгай, далайн гахай,Өвлийн өвгөн, матрёшка хүүхэлдэй зэргийг  Олимпийн бэлэгдэл болгохыг санаачилжээ.Түрүүлэгчийг бүх ард түмний санал хураалтын дүнгээр 2-р сарын 26-нд зарлаж мэдээлнэ.
  2014 оны өвлийн Олимпийн  төв Сочи хот олон улсын хэмжээний тоглолт явуулахад бэлэн болоод байна. Гурван  долоо хоногийн турш олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн нэг «Роза Хуторын» уулын цанын цогцолборт түргэн буулт болон супергигант уралдааны албан ёсны гурван гараа болох юм.
Сар хичнээн их нууцыг хадгалж байна вэ? гэсэн асуултад эрдэмтэд одоогоор  нэг ижил утгаар хариулахгүй байна. Гэвч мөн гараг дээр ус байгааг лавтай мэднэ. Сарны гадрагыг  нарийн судлах ЛЕНД сансрын  нейтронон багажийг зохион бүтээсэн оросын залуу  эрдэмтэн Максим Макроусов, Антон Санин нар  үүнийг нотлов.
 Оросын шинжлэх ухааны хамтын нийгэмлэг ерөнхийлөгчийн зарлигаар 1999 онд  тогтоосон мэргэжлийн баяр - Оросын Шинжлэх ухааны өдрийг өнөөдер тэмдэглэж байна. 1 Пётр эзэн хааны зарлигаар Петербургийн Шинжлэх ухааны академийг 1724 оны 2-р сарын 8-нд байгуулсан аж.
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
6