×
Орос улсад, 4 Хоёрдугаар сарын 2011
Орос Улс өнөөдөр дотоодын худалдааны сангаас үр тарианы биржийн худалдаа хийж эхэллээ. Энэ тухай захирамжид ерөнхий сайд Владимир Путин   өнгөрсөн сарын сүүлчээр гарын үсэг зурсан билээ. Тэжээлийн арвай, хүнсний хөц будаа, хүнсний болон тэжээлийн улаан буудай зэрэг 2,5 сая тонн үр тариа худалдахаар төлөвлөж байна.
Орос улс Ангараг гараг руу  жолоодлогот нислэг хийхэд хэрэглэх хэт хунд пуужин  ба  сансрын хөлгийн үзэл баримтлалыг боловсруулав. Дөрвөн хүнтэй  баг Ангараг гараг руу 25 жилийн дараа нислэг хийнэ гэж Хруничевын нэрэмжит улсын сансрын үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний төвийнхөн үзэж байна.
  “Moscow Open 2011”шатрын наадам Москвад болж байна. Эмэгтэйчүүдийн дотроос дөрөв дөрвөн оноо авсан ОУ-ын иргэн Валентина Гунина, Монгол улсын иргэн Мөнгөнтуул нар түрүүлж байна. Таван тоглолтын дараа Оросын иргэн, дэлхийн аврага асан Александра Косенюк гуравдугаарт явж байна. Долоон онооноос тавыг аваад байгаа оросын шатарчин Эрнесто Инаркиев “Залуу шатарчдын тэмцээнийг” тэргүүлж байна.
Орос Улсад Буриад улс сайн дураараа нэгдсний 350 жилийн ой болон Сар шинийн баярыг тохиолдуулан Буриад улсын ерөнхийлөгч баярын мэнд хүргэлээ. “Айлчлан ирсэн туулай жилд бид Оросын төр улсад Буриад улс сайн дураараа нэгдсний 350 жилийн ойг тэмдэглэхээрээ онцлог юм гэж” Вячеслав Наговицын ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлэхдээ онцлон тэмдэглэлээ.
Сар шинийн баярыг нь тохиолдуулан улс оронд найрамдал, харилцан ойлголцлийг бэхжүүлснийх нь төлөө оросын буддын шашны сүм хийдийн тэргүүнүүд болон буддын шашинтнуудад ОХУ-ын ерөнхий сайд В.Путин баяр хүргэлээ. Нийгмийн болон гэгээрүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхэд буддын шашны байгуулагуудад өргөн боломж ОУ-д байна гэж Путин тэмдэглэлээ.
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
6