×
Орос улсад, 3 Хоёрдугаар сарын 2011
Цаг уурын  байдлыг урьдчилан мэдээлэх амьтан удахгүй москвагийн нэгэн цэцэрлэгт хүрээлэнд суурьшана. Экологчид энэ ер бусын үүргийг биелүүлэхэд цаг уурын байдлаас биеий нь байдал ихээхэн шалтгаалдаг амьтныг сонгож авна. «Тарваганы нэг өдөр» гэдэг америкийн киног сая сая үзэгч мэднэ. Телевизийн сэтгүүлч  АНУ-ын гол Фил гэдэг тарваганы аьдралыг  ажиглахаар Пенсильванийн багахан  хотод очжээ.
Орос улс зуны ба өвлийн улиралд   цагаа тохируулах  арга хэмжээнээс  2012 оноос татгалзаж  магадгүй юм. Иргэдийн эрүүл мэнд, ажиллах  чадвар нь,  хэмнэсэн цахилгаан эрчим хүчнээс илүү чухал гэж улирлын цагийн өөрчлөлтийг цуцлахыг ерөнхийлөгчэд санал болгосон парламентын гишүүд үзэж байна.
Ирээдүйд сансрын жуулчид оросын «Союз»  хөлгөөр  Сар руу нисч чадна гэж Оросын сансрын агентлагийн жолоодлогот хөтөлбөрийн удирдагч Алексей Краснов  мэдээллээ. Жуулчид Сарыг «Союз» сансрын хөлгөөр тойрон нисч дэлхийд буцах төслийг  техникийн талаар хэрэгжүүлж болно гэж тэрээр үзэж байна.
Монгол улсын мэдээлэл-соёлын төвийг саяхан Элстэд байгууллаа. Угсаа нэгт ард түмнүүдийн хооронд  найрсаг харилцаа тогтоох нь тус төвийн тэргүүний зорилт болсон нь мэдээжийн хэрэг. Саяхан төвийн төлөөлөгчид Элстээс Улаанбаатарт ахин айлчиллаа. Элст хотын хурлын албан ёсны төлөөлөгчид Улаанбаатар Элстийн хоорондын найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд  бүр өнгөрсөн онд гарын үсэг зурсан билээ.
 Оросын засгийн газрын тэргүүлэгчид эдийн засгийнхаа стратегийн ач холбогдолтой  салбаруудад гадаадын хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх анхны багц арга хэмжээг дэмжлээ. Энэ цогц арга хэмжээ  хүнс, эмнэлэг, эм  зүй, банкны үйл ажиллагаа, газрын баялгийг ашиглах зэрэг хүрээг хамрасан гэж ерөнхий сайд Владимир Путин тодруулав. Түүний хэлснээр бол эдгээр арга хэмжээ хөрөнгө оруулагчдыг стратегийн ач холбогдолтой салбаруудад ирүүлэхэд туслана.
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
6